
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг улираан томилох нь тодорхой болжээ.
ҮСХ-ны даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд С.Мэндсайханы тус хороог удирдах хугацаа энэ онд дуусч байгаа юм. Тус хороо УИХ-ын бүтцийн байгууллага учраас УИХ-ын дарга З.Энхболд С.Мэндсайханыг улираан томилох саналыг оруулсан байна. Уг саналаа өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж, дэмжлэг авчээ.
Харин АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байна. АТГ-ын дэд даргын томилгоог лхагва гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.