
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14 цагаас ээлжит хурлаа хийж Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх гэж байна. Тодруулбал УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, Л.Цог тэргүүтэй нэр бүхийн таван гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Өнөөдрийн байнгын хорооны хурлаар түүнийг огцруулах эсэх нь тодорхой болно.
Мөн тус байнгын хороогоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (8)