Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн 90 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд МАН-ын бүлгийн гаргасан саналыг 60 гаруй хувьд нь тусгаж өгсөн хэмээнЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлсэн юм.
Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр АН болон МАН-ын дүгнэлтийг бүлгийн дарга нар танилцууллаа.
АН-ын зүгээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Харин Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдээд явах хэрэгтэй. Хэрвээ УИХ-ын чуулганаар хэлэлцүүлбэл цаг алдахад хүрнэ. Мөн уг тогтоолын төсөлд олон зүйлийг давхардуулсан байгааг засах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Харин МАН-ын зүгээс уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Бид хос бичигтэй болох эсэх мөн тамхины цэг байгуулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцдэг байж улс орны тулгамдсан чухал асуудлаа УИХ-аараа хэлэлцэхгүй байна гэдэг чинь буруу зүйл гэсэн юм. Хэрвээ УИХ-аар хэлэлцэж батлахгүй бол хэрэгжихгүй "мөрөөдлийн жагсаалт" болно гэсэн юм.
Байнгын хорооны гишүүд МАН-ын бүлгийн саналыг дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжив.

Т.Энхэлээ