Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Түүнийг огцруулах асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн санал дүгнэлтэд хүрснээ өчигдөр танилцуулсан. Тодруулбал, тус бүлэг С.Баярцогтыг огцруулах хангалттай үндэслэл байхгүй. Харин ч нэр хүндэд нь халдаж илтэд гүтгэсэн. Тиймээс уг асуудлыг дэмжихгүй гэсэн билээ.
Тэгвэл МАН-ын бүлэг уг асуудлаар санал дүгнэлтээ гаргаагүй байна. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Манай бүлэг уг асуудлаар дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Гишүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал” гэлээ.

Т.Энхэлээ