УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар хоёр ч чухал томилгоог хийж байна. Түрүүн Үндэсний статистикийн хорооны даргаар С.Энхсайханыг томилсон. Тэгвэл яг одоо Авилгалтай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч санал гарган УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцууллаа. Яг одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.






















































Сэтгэгдэл (1)