
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан эмнэлэгийн байрыг эрүүлжүүлэх болгосон явдлыг нэн даруй шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбаас хүслээ.
Мөн монголчуудыг гадаад руу явуулж эмчлүүлдэг байдал хэр багасч байгаа талаар болон төрийн албан хаагч гадаадад эмчлүүлэхэд 60-аас доошгүй хувийг, жирийн иргэн эмчлүүлэхэд 5 хувийг төр даадаг харьцангуй зохицуулалтыг өөрчлөх тогтоолыг авах арга хэмжээний талаар ямар зохицуулалтыг хийж байгаа талаар асуув.
Түүний асуултад ЭМ-ийн сайд Г.Шийлэгдамба хариулахдаа “Харьцангуй зохицуулалтыг шийдвэрлэж чадаагүй байгаа. Мөн гадаадад эмчилдэг өвчний жагсаалт 27 хүрсэн. Цаашид 7 өвчнийг нэмж жагсаалтад багтаахаар яригдаж байгаа” гэв. Мөн эмнэлэгт согтуу хүмүүсийг авдаг байдалд анхаарал хандуулж ажиллана гэсэн юм.
Т.Энхэлээ