УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн засварлага авлаа. Тус бүлэг уг асуудлыг маш сайн хэлэлцэх ёстой гэсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд санал хэлсэн.
Тодруулбал УИХ дахь бие даагч гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй. Тэд Оюутолгойн Монголын талын 34 хувийг зарах байна гээд энэ хүрээнд хийгдэх хуулийн төслүүд нь ард түмний эсрэг гадныханд баялагаа хямдхан өгөх гэсэн зорилго гэсэн юм.
Т.Энхэлээ




















































