
УИХ дахь АН-ын бүлэг болон “Шударга ёс” эвслийн бүлэг яг одоо хуралдаж байна. Тус намын бүлгүүд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслөөр байр сууриа нэгтгэж байгаа юм.
Намын бүлгүүд хуралдаж байгаагаас болж Эдийн засгийн, Төсвийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хуралдаан хойшлоод байна.