
УИХ-аар дөнгөж сая Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж 82.5 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн байнгын хорооноос оруулж ирсэн бусад хуулийн төслүүд болох Өрийн удирдлагын тухай хуулийг болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 91.9 хувь цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг анхын хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Төсвийн байнгын хороонд өглөө.