
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг батлахыг дэмжиж буй саналтай байгаагаа илэрхийллээ. Гэхдээ хуулийн хүрээнд аймаг нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит компаниудад зээлийн баталгаа гаргаж өгөх заалтыг эргэж харах шаардлагатай гэлээ.
Тодруулбал, Компаниуд зээл авахдаа Засгийн газраас баталгаа гаргуулна гэж буй юм. Харин гишүүд уг асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй гээд хэрвээ тухайн байгууллага өрөө төлж чадахгүй бол төр өмнөөс нь өрийг нь төлөх нөхцөл үүснэ гэлээ. Ер нь уг хуулийн төсөлд ажлын хэсэг сайн ажиллаж чадаагүй. Тиймээс илүү чамбайруулахын тулд намрын чуулганаар багтаж хэлэлцэх гэж яаралгүй хаврын чуулган хүртэл хойшлуулах саналыг гишүүд гаргасан юм.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын баталгааг 100 хувь эрсдэл гэж үзэхгүй байна. Нийт төсөвт өртөгийн 85 хувь хүртэлх хувьд нь Засгийн газар баталгаа гаргана. Баталгаагаа эрсдлээс хамгаалахын тулд сан байгуулж байгаа. Хөрөнгийхөө 2 хувиар эрсдлийн сан байгуулж байна. Өрийн дарамтыг тухай өрийг хэдий хугацаанд хэрхэн, хэдэн хувиар төлөхөөс хамаарна” гэсэн хариуг өгөв.
Т.Энхэлээ