Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урт нэртэй хуульд өөрчлөлт орууллаа

2015-2-12
0
ЖИРГЭХ

    DSC_4652Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 11.00 цагт  52,6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Санал хураалтын явцад хуулийн төсөлд, “... усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийх”, “ ...хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай хууль, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэх” агуулгатай зүйл нэмэх, “ гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгогдсон тухай зөвшөөрлүүдийг цуцлах, Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна” зэрэг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн 1 дүгээр зүйл буюу нэмэлтээр орж байгаа 4 дүгээр зүйлийн “энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дугаар заалт болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 зүйл хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах” саналыг ажлын хэсэг татаж авав.

Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс  асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, гол, усны эхээс 200 метр зайд хайгуул, олборлолт явуулахаар тогтоож байна. Усны тухай хуулинд зааснаар 50 метр дотор ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Гэтэл хуулийн төсөлд 200 метр зайд байхаар тогтоох юм бол 50-иас 200 метрийн завсарт байгаа урьд нь ашиглагдчихсан, нөөц нь тогтоогдсон ордууд руу орж болохгүй улмаар нөхөн сэргээлт ч хийж болохгүй болж байна гэж ойлгож болох уу гэдгийг тодотгосон юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин өгсөн тайлбартаа, "200 метр гэсэн зайг яаж тогтоосон гэхээр Усны тухай хуулинд “ усны нөөцийг хомсдох, бохирдох, хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар усны эх үүсвэр, онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийг тогтооно” гэж заасан. Энэ нь гол, усны эхээс 200 метр дотор ашигт малтмалын лиценз олгохгүй, 200 метр дотор зөвшөөрөл олгох юм бол гол, усны эх бохирдох магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон тооцоо юм билээ. Иймээс 200 метрийг барья гэсэн саналыг оруулж байгаа" гэлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид хариултдаа, "Усны тухай хуулиар энгийн болон онцгой хамгаалалтын гэж хоёр бүс тогтоосон. Хуулиар онцгой хамгаалалтын бүс буюу эргээс 50 метр хүртэл зайд аливаа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, олборлох, хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Хуулийн төсөлд 200 метрээс дотогш гэдэгт 50 метр мөн хамаарч байгаа юм. Иймд үйл ажиллагаа явуулна гэвэл усны тухай хуультай зөрчилдөнө. Иймээс 50 метрт гар хүргэж болохгүй. Өөрөөр хэлбэл энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоочихоод тэр хооронд үйл ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд нөхөн сэргээлт хийлгэх, түүнтэй холбоотой арга хэмжээ авах заалт оруулж байгаа гэж ойлгож байна. Өмнө нь энэ хууль гараад энгийн бүсийг тогтоохдоо 200 метрийг барилгүй зарим газар 5 км, зарим газарт түүнээс ч илүүтэй тогтоосон байдаг. Тэгэхээр энэ хуулийн төслийн нэг давуу тал нь энгийн хамгаалалтын бүсээ 200 метрээр нарийвчлан тогтоож өгч байгаа нь ач холбогдолтой гэж үзэж байна" гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, "Хуулиа хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсгээс оруулж ирж байгаа тодорхой саналуудыг дэмжиж байгаа. Хайгуулын олборлолт хийсэн, сэргээгдэж чадаагүй талбайнуудыг илүү хариуцлагатай болгож засах талаар ярьж байгаа нь зөв. Нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан газруудаа мөн засч залруулья гэж байгаа. Нөхөн төлбөрийн асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа учраас энэ асуудлаа тодорхой байдлаар тавьж шийдвэрлэх хэрэгтэй.  Усны тухай хуулинд зааснаар 50 метрээс дотогш орох тухай асуудал хориотой. Энд салаа утгатай ойлгож ярьж болохгүй зүйл байна. Хэрвээ 50 метрээс дотогш орно гэж байгаа бол Усны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг давхар ярих болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн төсөлд 50-иас гадагш гэж яриад 200 метр дотор үйл ажиллагаа явуулахаар тусгасан" гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (150.129.140.170)
    Bolts goo malyydaa
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.170)
    Bolio
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • za (91.65.139.202)
    za shunaltai garuudaa aytaihan l baigaarai daa...uiliin ur gej baidgiig harj bgaa bizdee.... mongoliin erh ashgiin esreg hiisen neg taslal zuraas bolgoniihoo toloosiig toloh tsag oirtoj bna shuu
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.194.114.81)
    20.50 iin yalgaa baihgui.2 km bolgoh heregtei
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    19 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    27 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    45 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    55 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 32 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    2 цаг 1 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    2 цаг 16 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    2 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    14 цаг 50 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    18 цаг 51 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    20 цаг 15 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    21 цаг 47 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    22 цаг 34 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    22 цаг 50 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    22 цаг 57 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    23 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    23 цаг 45 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК