
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Хуулийн төсөлд телевиз болон кино театруудад гарах нэвтрүүлэг, киноны хөтөлбөрт Монголын үндэсний нэвтрүүлгийн эзлэх хувийг заасан байна. Кино театрт үзэх киноны хувийг зааснаар үзэгчийн эрхийг зөрчих үү хэмээн асуув.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Телевиз, кино театруудаар Монгол нэвтрүүлэг, кино гарснаар иргэдийн үндэсний өв соёлоо үзэх, суралцах, дээдлэх эрх нь хангагдана. 100 хувь гадаадын кино, нийтлэл нэвтрүүлэг гаргах нь үзэгчийн үндэсний бүтээгдэхүүнээ үзэх эрхийг зөрчсөн хэрэг болно хэмээн хариулав.
Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжив.
Т.Энхэлээ