
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой буюу 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд боллоо. Тус хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслүүдийг тус тус хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой дахин зөвшилцөхөөр тогтлоо.
· Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томиллоо.
Сэтгэгдэл (1)