Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энх-Амгаланг Ерөнхий прокурорт дэмжлээ

2015-2-13
0
ЖИРГЭХ

   DSC_5036Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн.

Товч намтар:

Төрсөн газар: 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол: 1971-1981 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд Оросын Холбооны Улсын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн.

Мэргэжил: Эрх зүйч

Ажилласан байдал: М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчийг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэд% хэдэн зүйлийг анхаарч ажиллаарай хэмээн захьсан. Тэрбээр, Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу улстөрчдийн зүгээс элдэв зүйл ярих нь ихэслээ. Шалгагдаж буй хэрэгт тавьдаг прокурорын хяналтаа чангатгаж ажилламаар байна. Эс тэгвэл тийм хэл яриа тасрахгүй. Гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон хүнийг гурван сар болоход хоёрхон удаа байцаасан, мөнгөтэй хүнийг ангуучилдаг, хууль бусаар хорьдог гэж яригдаж байна. Авлига, албан тушаалын хэргийг нэг бүрчлэн хянаж, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхийг сайн нягтлаарай. Манай цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх чадавх сул. Шалгаж байна гээд удааж, асууж байцааж, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах тал дээр анхаараарай хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой гомдолд шуурхай хариу өгдөггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Тэрбээр, хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байхад хэвлэлээр мэдээлчихдэг атлаа хэрэг шалгагдаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад эргэж мэдээлэхгүй орхидог асуудалд анхаарч ажиллахыг хүссэн. Нэр дэвшигч М.Энх-Амгалан, иргэдээс ирсэн гомдлын хариуг хуульд заасан хугацаанд багтаан өгч байх асуудалд анхаарч ажиллах болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хууль хяналтын байгууллагын талаар нийгэмд эвгүй ойлголт бий болоод байгааг сануулсан. Тэрбээр, хүмүүсийг улстөрчдийн захиалгаар баривчилдаг, удаан хугацаагаар сунгаж хорьдог, анх шалгаж эхэлсэн хэрэг нь нотлогдохгүй болохоор өөр хэргээр буруутгадаг, иргэдийн бизнесийг булаахыг оролддог гэх мэт гомдол гардаг гээд, энэ зүй бус үйлдэл хүмүүстэй холбоотой юу, эсвэл хуулиас болж байна уу гэж лавласан.

Нэр дэвшигч М.Энх-Амгалан, сүүлийн үед яригдаад байгаа энэ асуудал алинаас нь хамааралтай гэж бодож байна хэмээгээд, нэг хэрэгт сэжиглэн шалгах явцад, өөр гэмт хэрэг гарч ирэх тохиолдол байдаг. Үүнийг хүмүүс хөндлөнгөөс хараад нэг хэргээр буруутгачихаад өөр хэрэг тохлоо гэж ойлгоод байдаг талтай хэмээн тодруулан хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд, Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүд олноороо ярих болсон нь ийм асуудал байгаа гэдгийг харуулж байна. Хууль хяналтын байгууллага хардах, шалгах, тогтоох нь зөв. Гэхдээ хууль зөрчихгүй, захиалгаар ажиллахгүй байх хэрэгтэй гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, прокурорын хяналттай холбоотой гомдол, мөрдөн байцаах явцад хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарал хандуулж ажиллаарай хэмээн захьсан. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.127)
    ZOB BOLOMJTOI HUNIIG TOMILLLOO AJLIIN AMJILT
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    43 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    1 цаг 28 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    1 цаг 29 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    1 цаг 31 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    2 цаг 27 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    2 цаг 45 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    2 цаг 56 мин
  • Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
    3 цаг 12 мин
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    3 цаг 33 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    3 цаг 50 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    3 цаг 55 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    4 цаг 2 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    4 цаг 5 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    4 цаг 11 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    4 цаг 22 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    4 цаг 22 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    4 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    4 цаг 49 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    5 цаг 1 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК