
Залуу яруу найрагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хайрын шүлгийн "Цагаан уул 2015" наадам өнөөдөр Улаанбаатар чуулгын их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Утга зохиолд шинээр гарч ирж буй залуусын чанар чансааг илтгэдэг энэ жилийн наадамд "Шинэ үнэр бүлгэм"-ийн залуу яруу найрагч Д.Сосорбарам түрүүллээ. Ингэснээр тус бүлгэм "Цагаан уул" наадмаас дөрөв дэх түрүүгээ авч байгаа юм. Өмнө нь залуу найрагч С.Начин, Ч.Өсөхболд, Э.Бүжинлхам нар түрүүлээд байсан.
Сэтгэгдэл (3)