
МАН Засгаас гарна гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас тодрууллаа. Тэрбээр “Засгийн газарт хамтарч ажиллах урилгыг МАН-д өгсөн. Бид бага хурал болон бүлгийн хуралдаанаараа Засгийн газарт орвол ямар асуудлыг шийдэж чадах вэ гэдгийг ярилцсан. Салбар бүрт хийх асуудлаа ярилцаад шийдсэн. Гэтэл харамсалтай нь өнөөдөр үүнийг хийх бололцоо байхгүй байна. Эдийн засгийг хямралаас гаргах тогтоолын төслийг бид санаачлан боловсруулж өгсөн. Гэтэл АН-ын бүлэг уг тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж байна. Мөн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байна. ЭЗЭН-100 бол цаг хожих төлөвлөгөө байсан. Үүний хүрээнд хийгдсэн ажил нэг ч байхгүй байна. Ер нь энэ мэт ажлуудаа ул суурьтай авч үзье. Тиймээс ажлыг гацаагаад Засгийн газраас гарна гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)