УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү жил бүр эмзэг бүлгийн иргэд, хүүхэд, ахмадуудад бэлэг, хоол хүнсний зүйл тараадаг уламжлалтай. Ингэхдээ хорооноос тодорхойлсон нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдийг сонгож хэрэгтэй зүйлсийг нь өгдөг болоод удаж буй. Түүний өгсөн хоол хүнс, бэлэг сэлт тухайн иргэдийн амьдралд хэрэг болоод зогсохгүй тэдэнд урам эрч хүчийг өгч байгааг иргэдийн зүгээс хэлж байгаа. Тэгвэл энэ удаад сар шинийн зарим хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж байгаа аж. Тухайлбал, хэвийн боов, сүү цагааг нь ахмадуудад гардуулан өглөө.
Энэ удаад Чингэлтэй дүүргийн хороо тус бүрээс 50 орчим ахмадыг сонгож сар шинийнх нь зарим хүнсний зүйлийг бэлэглэлээ. Ахмадуудын хувьд О.Баасанхүү гишүүнд маш их баярлаж байгаагаа илэрхийлж, улс орны амьдрал, өөрсдийн нөхцөл байдлаа ярилцлаа.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)