Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Нэг иргэний саналыг ч ажил болгоно, 100-аас дээш бол онцгой анхаарна

2015-2-20
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

Snapshot_2015-02-20_093254    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Өргөдлийн байнгын хороо 100-аас дээш өргөдлийг онцгой анхаарна гэж мэдээлсэн энэ талаар тодруулна уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдон ажлын гараагаа ард иргэдийнхээ саналыг хүлээн авах, ажил хэрэг болгох шинэлэг арга хэлбэрүүдийг нэвтрүүлэхээс эхэллээ. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд нэг сонгуулын тойрог буюу 1 аймгийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулан тухайн асуудалд дүн шинжилгээ хийн саналыг авч ажиллахаар боллоо. Харин нэг аймаг, дүүргээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар шууд  авч хэлэлцэх болно. Гэхдээ энэ нь Байнгын хороогоор асуудал хэлэлцэхэд хэдэн иргэний санал ирсэн байх гэсэн тоон шаардлага тавихгүй бөгөөд чухал асуудал байвал нэг хүний өргөдлөөр ч Байнгын хороо хуралдна. 2015 оны 1 дүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс 100 давсан тооны өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт мэдээлэл болгох үүднээс тоймлон хүргүүллээ. Тойргоос сонгогдсон гишүүн нь Өргөдлийн байнгын хороонд иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн талаар мэдэж байх нь зүйтэй бөгөөд шийдвэрлэхэд саналаа өгөх, хамтран ажиллах боломжийг нь хангаж өгч байгаа юм.

-Иргэдийн өргөдлийг саналын хайрцагаар авна гэж байна. Өөр ямар сувгаар иргэд санал хүсэлтээ гаргаж болох вэ?
Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцагийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүд дэх иргэний танхимуудад байршуулж байна. Өргөдлөө бичээд шууд саналын хайрцагт хийснээр 14 хоног тутамд хариуцсан ажилтан манай байнгын хороонд нууцлалыг хангаж, тогтмол хүргүүлж байхаар журамлагдсан. Мөн он гарсаар манай байнгын хороо www.urgudul.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. Энэ цахим хуудсанд бүртгүүлснээр өргөдлөө ирүүлж болно. Хариуг цахимаар болон цаасан хэлбэрээр шуудангаар буцаан хүлээж авна. УИХ-ын бусад гишүүд, Байнгын хороод манай Байнгын хороо руу шилжүүлэн шийдвэрлүүлэхээр өөрт хаяглагдсан өргөдлөө шилжүүлж болдог. Энэ утгаараа тэдгээрт хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгч, саналыг тусгаж ажилладаг. Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн зөвлөлд Өргөдлийн байнгын хороотой төлөөлөн харилцах 1 гишүүнийг томилуулан хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд иргэдээс ирүүлж буй өргөдлийн тоймлон 7 хоног тутам мэдээлэл өгч, Байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналыг нь авч байхаар боллоо. Ийнхүү намын бүлэг, зөвлөлүүдтэй мэдээлэл солилцон хамтран ажилласнаар ард иргэдийн маань санал намын бүлэг, зөвлөлийн хуралд хүрэх боломжтой болсон.

-Өргөдлийн байнгын хороо ард иргэдийн ямар санал хүсэлтүүд дээр ажиллаж байна вэ?
Улсын Их Хуралд 2015 оны 01 дүгээр сард  440 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 109 буюу 24 хувь нь иргэдийн санал, 7 буюу 1 хувь нь гомдол, 324 буюу 73 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан байна. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг судалж, лавлагаа мэдээлэл авах, хэлэлцүүлэгт бэлтгэх, шаардлагатай зарим газарт хяналт шалгалт хийлгэх асуудлаар судлан ажиллаж байна. Дийлэнх өргөдлийг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөхгүй байх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нутгийн малчид, багийн нийтийн хурлын саналыг авдаг зохицуулалт бий болгох, газар, орон нутгаа унаган төрхөөр нь үлдээх, хариуцлагагүй уул уурхайг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, шалгалт хийлгэх асуудлаар хандсан байна. Тухайлбал: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины голын ай сав газарт явуулж буй ураны хайгуул, Их тамир сумын Мөнгөт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Таван-Уулд явуулж буй ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг цуцлах, тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг тавьсан байна. Нэр бүхий 21 иргэн бэлчээр доройтож байгааг анхаарах, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах, мөн орон нутагт ус, худаг гаргах асуудлыг давхар шийдвэрлэх, бэлчээрийг хувьчлахгүй байх, бэлчээрийн тухай хуулийн төслийг санаачлах асуудлаар хандсан бол нэр бүхий 8 иргэн малын хөлийн татварыг авсан тохиолдолд уг татварыг орон нутагт нь захиран зарцуулах зохицуулалт бий болгож, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, малыг эрүүл мэнд, үржил шимийг сайжруулах зэрэгт зарцуулах, нэр бүхий 5 иргэн малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг урагшлуулж, эмэгтэй 50, эрэгтэй 55 нас болгож өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогыг төрөөс явуулах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, малчдын 6 настай хүүхдийн хичээлийн хуваарийг өөрчлөх, алдарт эхийн одонгийн мөнгөн тусламж, хүүхдэд олгодог мөнгөн тусламжийг хэвээр үлдээх, хариуцлага алдсан, хуралдаа суудаггүй Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татдаг байх зэрэг асуудлаар хандаад байна. Байнгын хороо энэ бүхнийг судалж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Үлийн цагаан оготны асуудлаар судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, ХХААЯам, Ногоон алт төсөлтэй хамтран аргачлал, төлөвлөгөө боловсруулж хүргүүллээ.

-Чуулганы завсарлагаар танай байнгын хороо ямар ажил амжуулах вэ?
-Байнгын хороо иргэдийн өргөдлийн мөрөөр ажиллана. Сэлэнгэ аймгаас эхлээд гишүүдийн саналаар хэд хэдэн аймагт ажиллана. Газар дээр нь танилцаж санал хүсэлт авна, мөн шийдвэрлэхийн төлөө ажиллана. Дээр дурдсан олон асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэнэ. Иргэдээс өргөдөл ирүүлээд байгаа боловсролын хуулийн хэрэгжилт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, бэлчээр, ус гээд олон чиглэлээр хэлэлцүүлэг хийнэ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • baasan huu (112.72.13.227)
    za ***** ***** cham shig bekter huvalz chadagui enhbayarii doodohii dolooj bol chadah baih baasanhuu bol sistemiin aldaa shimegch horhoi nusgai jaal hugtsaan duusaad yal avchihgui ungurvol ih um
    2015 оны 02 сарын 21 | Хариулах
  • puujee (103.229.120.85)
    Ta nart uneheer buhimdaj bna. Ulsiinhaa hogjild 1 ch gsn heregtei zuiliig oorsdooo hiigeed chadahgui bowl bidnii sanaliig sonsoj mederch baigaach. Tuunii toloo ta buhniig son go son gedgiig bitgii martaarai
    2015 оны 02 сарын 20 | Хариулах
  • C1 (112.72.13.219)
    CHADAHUU BATSAANAA
    2015 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    6 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    44 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    1 цаг 13 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    1 цаг 28 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    1 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    14 цаг 2 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    18 цаг 3 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    19 цаг 27 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    20 цаг 59 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    21 цаг 46 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    22 цаг 2 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    22 цаг 8 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    22 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    22 цаг 56 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    23 цаг 37 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    Өчигдөр 11 цаг 52 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК