УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Япон улсад очсон.Харин өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийхийн зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзах гэнэ.
Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.























































Сэтгэгдэл (1)