Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Ноён уулын ойр, орчимд олборлолт хийхийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Би Ноён уулынхаа өвөрт төрж өссөн. Хөгшид минь цайны дээжээ энэ ууландаа өргөж үеийн үед шүтэж ирсэн. Би анхны компаниа Ноён уулаараа нэрлэж байлаа. Тийм учраас эсрэг санал илэрхийлсэн. Энэ асуудлаар эдийн засгийн, улс төрийн ашиг хонжоо харж байгааг хэрхэвч дэмжихгүй” хэмээн жиргэсэн байна.


Сэтгэгдэл (5)