
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 2-4-нд Герман улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-ын ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж мөн 3 дугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон
улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн
ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож,
үг хэлнэ.
Сэтгэгдэл (1)