
УИХ дахь намууд ч мөн уг системийг дэмжиж байгаа юм. Тодруулбал, МАН нэг мандат, нэг тойрог буюу мажоритар системийг 100 хувь дэмжинэ гэж бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь мэдээлж байсан. Иймд тус бүлгийн гишүүд энэ талаар тойрогтоо ажиллах үеэрээ иргэдээсээ асууж, тэдний санал бодлыг сонсохоор болжээ. Түүнчлэн хаврын чуулган эхэлтэл УИХ-д өргөн барьсан төслүүдээ боловсронгуй болгоход анхаарахаас гадна тойрогтоо ажиллах үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх дээр мөн сонсогчдынхоо санал хүсэлтийг сонсох аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ямар асуудлыг шийдвэрлэх ёстой, УИХ-ын гишүүдийг жагсаалтаар сонгох нь зөв үү, сумын иргэд Засаг даргаа өөрсдөө сонгодог болох нь хэр оновчтой, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү гэх мэт олон асуудлаар иргэдийн байр суурийг сонсоно гэж тус намаас мэдэгдэж байна.
Т.Энхэлээ