Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол-Германы бизнес форумд оролцлоо

2015-3-04
0
ЖИРГЭХ

 600x600   Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцжээ.

Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам хамтран Берлин хотын захиргааны байранд “МОНГОЛ-ГЕРМАНЫ БИЗНЕС ФОРУМ” зохион байгуулсан аж. Арга хэмжээний хүрээнд БХБ-ын дэд сайд хатагтай Г.Байгалмаа өөрийн салбарын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, ЗТЯ-ны СБТГ-ын дарга С.Адьяасүрэн, Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар хариуцсан салбартаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар илтгэл тавив. Мөн Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар товч мэдээлэл хийж, форумд оролцогч монголын компаниудын танилцуулав. Хот байгуулалтын салбарын чиглэлээр германы архитекторч ноён Ш.Шмидт монголын "Майдар сити" төслийг танилцуулсан нь арга хэмжээг сонирхолтой болголоо.

Аж үйлдвэр, аялал жуулчлал, дэд бүтэц, хот байгуулалтын салбарын 170 гаруй төлөөлөгч оролцсоны дотор  90 нь германы байгууллага, компани байсан нь монголтой хамтран ажиллах сонирхолтой германы хувийн хэвшлийнхэн хэчнээн олон байгааг илэрхийлж буй. Энэ удаагийн форумд Монголын талаас  15 компани оролцож байгаа бөгөөд Герман улстай уламжлалт бизнесийн харилцаатай аж ахуйн нэгжүүд түлхүү оролцож байгаа юм байна. Уулзалтыг нээн Германы үйлдвэр, худалдааны танхимын олон Улсын эдийн засгийн харилцааны захирал Жулиа Арнольд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Берлин хотын захирагч Михаел Мюллер нар үг хэлэв.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ  “Монгол Германы харилцаа хэд хэдэн түвшинд идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа улс төрийн түвшинд. 2011 онд Герман улсын Канцлер манай улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Герман улсын Холбооны Ерөнхийлөгчтэй маш ойр харилцаа тогтоож, олон удаа уулзаж ярилцаж байсан. Канцлерын хувьд Герман Монголын харилцаанд ялангуяа эдийн засгийн харилцаанд маш их анхаарал тавьж ажилладагт талархаж байна. Өнөөдөр би богино хугацаатай  айлчлалынхаа үеэр эрхэм Канцлер болон ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах сайхан боломж гарч байна. Хамгийн чухал нь, Монгол Улс албан ёсны түншээр оролцож байгаа  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх хүндтэй үүргийг би  хүлээсэн. Улс төрийн үүднээс нь авч үзвэл манай хоёр орны харилцаа  маш сайн түвшиндээ эрчимтэй урагшилж байгаа . Дараагийн түвшний харилцаа бол бизнесийн салбарынх юм. Монгол Германы бизнесийн харилцааны хамгийн ойлгомжтой зүйл нь хамтран ажиллах уур амьсгал боломж нь бүрэлдсэн явдал. Монгол Улс нь, Азийн бүс нутагт байгаа Герман иргэдийн тоогоороо тэргүүлдэг.  Мөн Герман улстай хамтран ажиллах бүхий л талын үйл ажиллагаанд Монгол Улс ойр дотны улс гэж харагддаг. Бидний хувьд  Герман улсыг Европын холбооны хамгийн чухал түншээ гэж харилцсаар ирсэн түүхтэй. Энэ үйл ажиллагаанд Германы бизнесийн салбарын алдартай төлөөллүүд  ирсэн байна. Мөн Германд ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, холбоод маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол, Германы харилцааны хүндрэлтэй асуудал гэвэл орон зайн хувьд алсагдмал байрладаг явдал. Манай хоёр улсыг дэд бүтцийн хувьд холбосон шууд "гүүр" байдаггүй. Агаарын тээвэр байгаа ч үүнийг цаашид сайжруулах ёстой гэж бодож байна. Энд дуулгах сайн мэдээ гэвэл өнгөрсөн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Монгол Улсад  айлчилсан. Энэ үеэр олон жил ярьсан хоёр орны дээгүүр дамжин өнгөрөх тээврийг, ялангуяа БНХАУ-тай эцэслэн шийдвэрлэсэн. Сая Засгийн газрын түвшинд гэрээг нарийвчилж хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарсан. Энэ бол Германы тал, Европын талд сайн мэдээ гэж ойлгож байгаа. Монголын талаас гарч ирэх ямар нэгэн барааг Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тээвэрлэхдээ маш их хөнгөлөлт үзүүлнэ. Коридорт ямар бараа очих, хэрхэн зөөвөрлөх зэрэг нарийн деталуудыг ярьж, шийдвэрлэж байна. Монгол Улсын баримталдаг байр суурь бол түүхий эдийг нийлүүлэх хэрэгтэй боловч  ямар нэгэн хэмжээнд Монголдоо боловсруулах түлхүү сонирхолтой. Ер нь, аливаа шатанд боловсруулсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авч хэрэглэх боломжтой. Дээрээс нь тээвэрлэхэд хүртэл бүтээгдэхүүний хувьд илүү үр ашигтай байдаг учраас Монголд тодорхой хэмжээгээр боловсруулаад гаргах боломжтой юм.

Бусад харилцаа удаан явж байгаа ч урагштай зүйлс бий гэж боддог. Монгол Улсыг аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор өнөө жил оролцохыг Германы Засгийн газар, Берлин хотын захиргаа дэмжиж  оролцуулж байгаад бид талархалтай байна. Монголын хувьд  жуулчдыг ирүүлэх, тэдэнд зориулсан дэд бүтцүүд хэрхэн бий болгох, яаж сайжруулах зэрэгт бидэнд суралцах зүйл олон бий.

Бид бол нээлттэй, ижил төстэй үнэт зүйлтэй хоёр улс. Тэр утгаар бид илүү ойлголцох боломжтой. Нэгэнт нээлттэй учраас бидний үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, хүндрэлүүдийг шийдвэрлээд явах эрмэлзэлтэй байдаг. Энэ бол манай хоёр улсын харилцааны давуу тал юм.

Мөн энэ үеэр Берлиний төвд Монголын Элчин сайдын яамны шинэ байрны нээлт болж байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Берлин хотын захирагч ноён М.Мюллэр, Дойче банкны ТУЗ-ийн дарга ноён Ю.Фичен нар нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, ХБНГУ-аас   Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдэманн нар оролцов.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (37.235.52.103)
    Олон Хөрөнгө оруулагч ирж. Монголын эдийн засагт сайнаар нөлөөлнө дөө. Хямралаас гарах бас нэг арга
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • батболд (60.29.80.178)
    Дэлхийн олон компанид өөрин улсаа танилцуулж байгаа юм чини одоо хөрөнгө оруулагч нар ч ихээр нэмэгдэх байхдаа.
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • ganaa (177.67.82.39)
    Sain ajillaj baina aa yrunhiilugch. Zuw gazraa zuw yum hij ywna
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • erdene (162.243.198.241)
    Mongoliin businessiin salbart iluu bolomj neej ugnu duu
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    6 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    21 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жиийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 55 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 56 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    18 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    20 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    21 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    21 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    21 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    22 цаг 30 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    23 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    23 цаг 48 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 54 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК