Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргалын санааг зовоож буй ”Стандбай”-ыг Ч.Сайханбилэг авахыг хүсч байна

2015-3-05
0
ЖИРГЭХ
“Стандбай” гэх дотоод бодлогоо хазаарлуулсан хөтөлбөрийг авах болсон тухайгаа ЗГ тун ойрын хугацаанд буюу хаврын чуулгантай зэрэгцүүлэн олон нийтэд мэдээлж магадгүй гэсэн таамаг ч явж байна.
022            Стандбай гэдэг нэршлийг “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар гарч ирсэн цагаас хойш нэлээдгүй сонслоо. Эхэндээ хямралаас гарахын тулд "Стандбай" зэрэг манай улсын эдийн засгийг сайжруулж чадах хөтөлбөрүүдийг судалж үзнэ гэж ярьсан. Төд удалгүй улс төрийн хүрээнийхэн дунд уг хөтөлбөрийг авах нь гэдэг цуурхал тарсан. Харин дараа нь баталгаажуулах мэт Ерөнхий сайд ОУВС-ын Кристин Лагардад хандан "Манайд ирж ажиллаач" гэсэн утгатай захидал явуулсан.
             Урилга заллагыг нь ч цаадуул нь нааштай хүлээн авч өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирж ажиллаад буцсан. Үйл явц өдийг хүртэл нэг иймэрхүү шат дараалалтайгаар үргэлжиллээ. Харин өчигдөрхөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэвлэлд ярилцлага өгөхдөө манай улсыг "Стандбай" хөтөлбөрийг авахаар болсон гэдгийг илэрхийлжээ. Өөрөө үүнд их санаа зовж байгаагаа хэлсэн байна. Түүний хэлж буйгаар ОУВС-тай хамтарч ажиллах эсэхийг шийдэх эрх нь Засгийн газарт байдаг гэнэ. Засгийн газар, Сангийн яам Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээлэл дээрээ энэ тухайгаа бичсэн байна. Тодруулбал тэрээр “Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээг харсан. Зардал талдаа 15-20 хувийн дутагдалтай яваа. Санхүүжилт тэр хэмжээгээр хийгдээгүй хэрэг. Орлогын гүйцэтгэл ч мөн 20 орчим хувиар дутуу байна. Ер нь өнгөрсөн оны төгсгөлд байсан эдийн засгийн хандлага тэр чигтээ байна. Дээрдсэн юм харагдахгүй байгаа. Санаа зовоож байгаа нэг асуудал бий. Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарч нэг хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх шиг байгаа юм. Тэрний сценарийг харахаар жаахан гунигтай, гунигтай юм бий. Тэнд, эдийн засгийн өсөлтөө бууруулж, үнийн өсөлтөө өсгөж тооцчихож байгаа юм. Зардлыг 30 хувь гэж бидний тооцож байсныг бүр багасгаад 26 хувь болтол бууруулна гэсэн байна. Нэлээд хатуухан арга хэмжээнүүд төлөвлөсөн байна лээ шүү. Хэдийгээр Төвбанк уг хөтөлбөрийг авахыг дэмжихгүй байгаа гэж сонсогдсон. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч чинь хувирамтгай нөхөр шүү дээ” гэжээ. Энэ бүгдээс харахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрынхан яалт ч үгүй ОУВС-тай хамтарч ажиллахаар болсон гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
       “Стандбай” гэх дотоод бодлогоо хазаарлуулсан хөтөлбөрийг авах болсон тухайгаа ЗГ тун ойрын хугацаанд буюу хаврын чуулгантай зэрэгцүүлэн олон нийтэд мэдээлж магадгүй гэсэн таамаг ч явж байна.
          Бусдаас хөнгөлөлттэй зээл тусламж авах гэж байхад юундаа ингэж эсэргүүцээд байгаа юм бэ гэж зарим нөхдүүд сэтгэж буй байх. Тэгвэл “Стандбай”-г өгдөг ОУВС гэдэг бол нэг ёсондоо өрнөдийн өндөр хөгжилтэй капиталист орнуудын үүсгэн байгуулсан эдийн засгийн маш хүчирхэг "аюулт зэвсэг". Тус байгууллагыг үндэстэн дамнасан томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар ажилладаг. Стандбай хөтөлбөрийг ОУВС-гаас манайх шиг улс орон нь өрөнд баригдсан, улстөрчид нь хувиа бодсон, иргэд нь ядууралд автсан улс орнуудад өгдөг. Тэд стандбай хөтөлбөрөө ерөнхий хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь улс орон нь дампуурсан орнуудад өгдөг бол нөгөөдөхийг нь манайх шиг байгалийн баялагтай, эдийн засаг нь уналтад орсон улсад өгдөг юм. Ер нь бодлогоор эдийн засгийг нь дампууруулж байгаад өөрсдийн ноёрхолоо тогтоодог. ОУВС-гаас маш тодорхой болзолуудыг тавьдаг.  Зээлийн авахын тулд бид төсөв, мөнгөний бодлогоо ОУВС-ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхэлнэ. Жишээлбэл иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд нөгөө хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд орно. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого барихыг үүрэг болгоод манайх шиг уул уурхайн баялагтай орныг юу ч үгүй цөлөмдөг зарчимтай.
        Эдийн засгийг сайжруулахын тулд Н.Алтанхуягийн засгийг тарааж оронд нь нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэх уриатай Ч.Сайханбилэгийн "бүдүүн" засгийг байгуулсан. Гэвч яг үнэндээ өнөөдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд өөрчлөгдсөн, сайжирсан зүйл чимхийн төдий ч алга. Үүнийг статситик тоонууд хэлээд өгөх биз. Бүр сүүлдээ өөрөө чадахгүй болохоороо гадныханаас тусламж гуйсаар явна.
          Улстөрчдөөс авахуулах эдийн засгийн гүн гүнзгий мэдлэгтэй олон хүн энэ хөтөлбөрийг дэмий гэж ярьсаар байгаа. Товчоор хэлбэл бид эдийн засгийн асуудал дээр олон улсын төвшин дэх бие даасан бодлогоо алдана л гэсэн үг. Цаашид үйл явц хэрхэн өрнөхийг харж суухаас өөр жим алга даа.
Г.Дорж

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
А.Баяр: Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • ИРГЭН (150.129.141.168)
    АМАРЖАРГАЛЫН ЧАДЛЫГ АШИГЛААЧв ЮУ НЬ АЛТАНГУДАС. ЭНЭ ФРАКЦ ДЭНЗЭНДЭЭП ОФШИРДООД ОРГООД ДУУСАА. ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ТА НАР ДОТОР АМАРЖАРГАААС ӨӨР АЛГА ДАА АЛГА
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.216)
    Тэгьеэ тэгье 2016 онд энхбаярыг дэмжихээс еер гарц алгаа,цаатах чинь эд нараас арай дээр шуу
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (180.235.184.238)
    Дэлхийн эрүүл тэндийн байгууллага, ОУВС-аас хол явах нь зүйтэй шүү. та нар ДОХ яаж анх бий болсныг судлаарай.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (14.155.200.193)
    амаржаргал зөв ярьж байна. Энэ стандбай нь тухай эд нар яаж ойлгох юм зөвхөн зүгээр хэдэн юм олох гэсэн нөхдүүд тул цаад нарийн учирийг мэдэхгүй дуулаагүй үзээгүй хараагүй зүйл.Монгол Улсад хөгжих маш олон арга байгаа. харамсалтай нь энэ төр удирдаж байгаа нөхөд болоод нөгөө сангийн сайд,монгол банкны ерөнхийлөгч маань үнэхээр боловсрол дорой харж үзсэн юм нь жаахан дээр нь өөрийгөө боловсруулах тал дээр нойлын нойл ядаж байхад нь дотоодын тэмцэл нь хурцадаж гай болоод ингээд монгол улсын баялгийг ард түмэнтэй нь ташин шог болгох хэмжээнд авчираад байна. үүнийг зөв ойлгож яаж улсаа амьдарлаа аварч гархаа бодох цаг болсон байна.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Bilegt (103.26.193.90)
    Ogtsuulah heregtei 76 eh orniihoo toloo ajillah heregtei 2016 ond mongolchuud Enhbayariig demjeed uzhuu dee
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    NEG L IH INGEH BSAN TEGEH BSAN GESEN HUMUUS, SHUUD L UULZAD SAIN SANAL SAIN SHIIDEL BAIVAL HAMT HIIGEECH!!! NEG NAM UHAANTAI UM BOL... BAS UDURJIN ORDON HAMT BAIJIIJ HEVLEHEER INGEED YAHAV DEE
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    ANGLO-SAKSONII TULUULUGCH BYYNII NOHOI.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (177.67.82.39)
    uursduu hunees iluu ym hiisen ymshig tegeed yr n ingeed yrihiin bol sain helegdej baisan zasgiin gazriin terguun baisiimuu mongol hun amnii belgeeree gedeg dunguj ajiltaigaa taniltsaal ehlej baihad n ingeel shuumjleel eldeweer n duudaad baiwal yaj uudluh ymbee demjih bas dahin demjih
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.65.111.30)
    ene zasgiin gazraas uur ingej tsemtsej uchriig n oloh geed baigaa yrunhii said zasgiin gazriig haraaguil ym bn ym hiihleer n shuumjlene ym hiihgui bhhor n yuch hiigeeguigeer n duudna yag yug huseed baidag humuus ym boloo
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • erdene (81.25.16.86)
    Tiim l lag ediin zasgiin medlegtein bol ta nar uursduu tegeed ajillaach, hun shuumjlehees uur id shidgui yumnuud. Uneheer l ediin zasgiin medlegtei baisan bol hiisen bolgoniig ni shuumjilhees iluu ali ni zuw ali ni buruug ylgaj yrih baisan sh dee.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • bill (104.131.93.124)
    Ene hymrald oruulsan hun ni Saihanbileg bish shuu dee. Ediin zasgiig doosh ni unagasan humuus odoo ajilaa huleelgej ugchuud iregdiin tarhiig ugaagaad zasgiin gazriig shuumjleel suujiin. Mongolchuudaa gej yumnii tsaaahiig unendee harj chadahgui shuu
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Asu (180.149.78.20)
    Saihanbalag bol hezeech ES bish naadahaa hurdan awch hay ooroo ajilaa ogmoor yumdaa naadah chini estoi medleg dutaj bn unende chadahgui zuilr oroldd bhr Saihanbalagaa ajilaa og yg odoo ES hj chadah hun Amarjargal l bn bn shde hurdan soli
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Uxsen baasnii xalamj tetegleg ve. Mongoliin ediin zasgiig negmøsøn unagaax xyatad bodlogiig OUVS-iin aziig xariutssan xyatad mergejiltnuud manai zasag tøriin erxend garsan danjaadiin xuuxduudeer damjuulan xeregjuulex gej baina. Amarjargal bol unagaax bish sergeex baisan. Tiimees danjaadiin xuuxduud tuuniig zasgiin terguund gargaagui. Ix xural daxi uchir medex ex oronch gishuud negdej shiidver gargax tsag bolson busuu.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зөв (124.158.78.147)
    Зөв бодлого юм шиг бна даа
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • шоогоо (202.179.11.58)
    элдэв янзын халамжийн мөнгө тэтгэлэг тэтгэмжийг болих гэхээр популистууд болон тэ1 улстөрчид саад болоод байхаар ингэж байгаа юм.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • АМАРЖАРГАЛ ГИШҮҮНД (202.180.220.72)
    ҮНЭХЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ТА ИНГЭЖ ЗОВЖ БГАА БОЛ НААД ДАВАРСАН САЙХАНБИЛЭГИЙГ ХУРДАН УНАГАА. УЛС ЭХ ОРНОО ЗАРААД СУУДАГ УРАГШГҮЙ НОЁН ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ. АНХНААСАА САЙХАНБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙД БИШ Л БСАН БАЙХГҮЙ ЮУ. МАН НААД ЗАСГАА БҮҮР ОГЦРУУЛААД ДУУСГА. ДЭЭР ХЭРЭЭ ШИГ ХАШИРЧ УЛС ЭХ ОРНЫХОО ХУУЛЬ ШАЛАН ДЭЭР 3 САЯ ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨӨС ХАНЦУЙ ДОТРОО САЛААВЧ ӨГӨӨД УУЧИЛ ҮЗҮҮЛЖ УЛС ӨР ЗЭЭЛЭНД ТАВЬЖ ӨГЧ ШАРАА БОЛЖ БГАА, ХУУЛИЙН ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ДУРААРАА ХАЛДАЖ БГАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХУЖАА ЭЛБЭГЭЭ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧЭЭ. ЖАГСААЛ ХИЙЖ МОНГОЛЧУУД БОСОХ ЦАГ ТУН ОЙРХОН ХАРАГДААД БГАА МЭДЭРЧ БНА ШҮҮ.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.5.196.86)
    Амаржаргал нь Сайхан балагаа бодоход хамаагүй хол харж, үндэстэй юм бодно л доо
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (124.78.53.104)
    Сайханбилэг адахгүй бол өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр шдээ
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.198)
    saihanbalagiin zasgiig ogtsruul oor songolt alga ene balagtai medleggui setgelgui huniig mongoliin turuus hujaatai n hamt zailuul
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (58.142.211.25)
    Зөвхөн үүгээр нь засгийн газрыг огцоруулахад хүрэлцээтэй
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.28.216)
    Эдийн засгийн наад захын мэдлэггүй Сайханбилэг монголын хувь заяаг хааш нь залаад бух шиг зүтгээд байнааааа
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • шаабар (202.126.89.199)
    Тэр стандбай нь улс орны үндэсний аюулгүй байдал нөлөөлөхөөр юм бол зүгээр шүүмжлээд бусдын эрхшээлд орохоо хараад суугаад байж болно гэж үү. Амраа гишүүн санаа зовж байгаадаа итгэлтэй байгаа бол ҮАБЗ болон УИХ д хандаж асуулга тавьж болдоггүй юм уу. Цаг алдаж болохгүй шүү дээ.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (103.9.90.233)
    mongol hunee bodson bodlogo bolovsruulj neg orj ireesen ene zasgiin gazar. Esvel chadah negend n ugdeg setgel gargaasai
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    1 цаг 14 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    1 цаг 53 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    1 цаг 56 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    2 цаг 1 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    2 цаг 2 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    2 цаг 39 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    3 цаг 14 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    3 цаг 31 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    3 цаг 47 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    4 цаг 1 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    4 цаг 7 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    4 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    4 цаг 54 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    5 цаг 12 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    5 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    6 цаг 2 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    6 цаг 4 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    6 цаг 59 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    7 цаг 35 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    7 цаг 36 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК