Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

2015-3-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.
DSC_6389
 Уулзалтын эхэнд тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд хийдэг орон нутгийн томилолтоо Дундговь аймгаас эхэлж байна гээд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийлээ.

2014 оны намрын ээлжит чуулганаар нийт 164 хууль, 78 тогтоол баталсан. Үүнээс бие даасан хууль 15, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай 11 хууль баталсан. Монгол Улсын эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг танилцуулаад, хүндрэлийн гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал гэв. Тодруулбал, 2011-2013 онд нүүрс, зэс, алт гээд Монгол Улсын экспортолдог ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэж байсан учраас дээрх хугацаанд манай улсын эдийн засаг огцом өсөлттэй байсан. Харин энэ хөрөнгө оруулалт зогсож, ашигт малтмалын үнэ ханшийн өөрчлөлтөөс үүдэн эдийн засаг өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд бид ямар алдаа хийсэн бэ гэхээр Оюутолгой шиг том хөрөнгө оруулалтыг хийсэнгүй, ашигт малтмалын үнэ буурна гэдгийг тооцоогүй.
DSC_6399
 УИХ-ын дарга 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын тухай мэдээлэл хийж буй нь

Эдийн засагт үүссэн нөхцөл байдал бидний өмнө төсөв, мөнгөний хумих бодлого эсвэл томоохон төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэсэн хоёр сонголтыг авчирсан. Та бүхэн өөрсдийн сонголтоо хийсэн байх. УИХ одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө танаад, 15000 ажилтан цомхотгохын оронд хоёр дахь сонголтыг хийсэн.

Намрын чуулганаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Томоохон төслүүдийг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг олон тулгууртай болгох энэ хөтөлбөр нь макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд нийт 12 зорилт 67 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрөөс иргэд, аж ахуйн нэгжид чиглэсэн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг   дэмжих, ажлын байр хадгалах хөтөлбөр, инфляци, ажлын бүтээмжтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бий болгох, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр,  мөн гадаадын хөрөнгө оруулалт, концесст чиглэсэн Оюутолгой, Тавдугаар цахилгаан станц төслүүд болон томоохон бүтээн байгуулалт, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах үүднээс алтны олборлолтыг нэмэгдүүлэх, зэсийн баяжмал, цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах зорилтын хүрээнд түлш эрчим хүчний үнэ тарифиыг үе шаттайгаар чөлөөлөх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гээд олон ажил бий. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн үр дүнд, төлбөрийн тэнцлийн хүндрэл арилахын зэрэгцээ хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах боломж бүрдэн, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх суурь тавигдана гэлээ.
DSC_6424
 УИХ-ын даргатай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд

Мөн 2015 оны улсын төсвийн талаар, Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Номын сангийн тухай хууль, Мөн Тамхины хяналтын тухай хуульд оруулсан өөрчлөлт, Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр болон бусад хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлэл хийсний дараа Дундговь аймгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
DSC_6433
 УИХ-ын даргаас асуулт асууж буй Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд

Дундговь аймгийн иргэд УИХ-ын даргад татварын орчны шинэтгэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого, НӨАТ-ын давхардлын тухай, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол хэлний тухай хуулийн тухай, Малчдын тэтгэвэрийн насны тухай, Одонтой эхчүүдийн мөнгөний тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гацууртын ордын ашиглалтыг тойрсон асуудлын талаар тус тус асуулт тавив.

УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуултуудад нэг бүрчлэн хариулт өгөв. Тэрээр хэлэхдээ, НӨАТ-ын давхардлыг арилгах нь зүйтэй. Энэ ажлыг шат дараатай хийхэд УИХ анхаарч байгаа. Мөн Гацууртын ордыг ашиглах ёстой. Ашиглуулахгүй гэсэн зарим иргэд байгаа. Иргэдийн дунд байгаа ойлголтын зөрүүг арилгах ёстой.  Тухайн ордыг анх удаа ашиглах гэж буй хэрэг биш. Гацууртын ордыг ашигласнаар хууль бусаар алт олборлож, улсад татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж буй зарим хууль бус үйлдлийг зогсоох болно. Төр энэ байр сууриндаа ч хатуу зогсох ёстой гэлээ.
DSC_6414
 УИХ-ын даргатай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд

Мөн малчдын тэтгэвэрийн насыг багасгахыг дэмжихгүй. Учир нь малчин хүн 5 жилийн өмнө тэтгэвэрт гарлаа гэхэд тухайн жилийн зөрүүг хэн нэгэн иргэн ажиллаж төлөх ёстой болно. Ингэж иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Гадаад орнуудад иргэдийн насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж байхад манай улс эсрэгээр нь  тэтгэвэрийн насыг бууруулна гэдэг нь буруу хэмээн УИХ-ын дарга хэллээ.
DSC_6421
 УИХ-ын дарга Мандалговь сумын иргэдээс ирсэн асуултад хариулт өгч буй нь

Мөн иргэдээс цаасаар авсан асуултуудад ч хариулт өгөв. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж, “Шинэ сум” төсөлтэй танилцана. Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 5 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 6 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    17 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 2 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    19 цаг 48 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 4 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    20 цаг 11 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    20 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 59 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    21 цаг 40 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 3 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 4 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 7 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    22 цаг 50 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 58 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 4 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    23 цаг 52 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК