Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Талиф Рифайтай уулзлаа

2015-3-08
0
ЖИРГЭХ

                  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифайтай уулзлаа. “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай-тай “Месси Берлин”-ий танхимд уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай Монгол Улс “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, уг үйл ажиллагааны араас хийх олон ажилд урьдынхаас илүү дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. “Аливаа амжилт дээд төвшинд очоод, тэндээ барих хамгийн хэцүү. Хэрвээ хүрсэн төвшиндөө барьж чадвал амжилтын үндэс тэр” гэж ноён Талиб Рифай хэлээд ITB-д түнш орноор оролцсоны дараахь  Монгол Улсын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.
6200ea79885f50f3b384fe0cecfb9ab0big
                  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монгол Улсыг “ITB Berlin”-д түнш орноор оролцоход үзүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  болон ерөнхий  нарийн бичгийн дарга ноён Талиф Рифайн дэмжлэгт гүнээ талархал илэрхийлэв.  Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад элсэн орсноос хойш уг байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд олон удаагийн сургалт, судалгаа, зөвлөмж, мэргэжил арга зүйн туслалцаа, маркетингийн дэмжлэг, Стэп сангийн төслийн санхүүжилт, Монгол Улсын аялал жуулчлалын уриа үг, лого бүтээх, зэрэг маш олон төрлийн тусламж дэмжлэгийг хүртсэндээ талархаж байгаагаа мөн илэрхийлж, “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн дараа өмнөхөөс илүү үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хэллээ.   Цаашид Монголын төр, засаг Аялал жуулчлалын тухай хуулийн  шинэчилсэн найруулга, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа бөгөөд Казиногийн тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийг боловсруулан тусгай сонирхлын аялал, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар идэвхийлэн ажиллаж байгаагаа хэллээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг салбарын хэмжээнд боловсруулахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөгөө, техникийн туслалцаа үнэтэй хувь нэмэр оруулсныг сайд Д.Оюунхорол мөн тэмдэглэж, цаашид ч  бодлогын баримт бичгийн боловсруулалт, төлөвлөгөө, хэрэгжилтийг хангахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  зөвлөгөө онцгой чухлыг  тэмдэглэлээ. Монгол Улс ITB-гийн дараа хүрээлэн буй орчныг хамгаалах,аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох, стандартыг боловсронгуй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлүүдээр  Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дэмжлэг авч, дэлхийн бусад улсуудаас туршлага судлах хүсэлтэйгээ мөн хэлсэн. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ITB үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн адал явдалт  аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Крис  Дойлтой уулзаж, уг холбооны чиглэлээр ITB-ийн дараахь  томоохон арга хэмжээг Монголд зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд үүнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагыг хамтран оролцохыг хүссэн юм. Энэ мэтчилэн олон хамтын  арга хэмжээний үр дүнд Монголын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ шатанд гарч, улс орны эдийн засгийн гол салбар болж чадна гэж үзэж байгаагаа сайд Д.Оюунхорол хэллээ.  

            Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга  Талиф Рифай, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон чухал ажил хийхээр төлөвлөж байгаад талархал илэрхийлж, ITB-ийг  өндөр төвшинд  зохион байгуулсан  Монгол Улс  руу тэмүүлэх жуулчдын тэмүүлэл огцом өсч байна. Тиймээс хамгийн чухал нь энэ хэрэгцээ шаардлагыг бид хамтдаа хангаж ажиллах нь чухал юм гээд хэд хэдэн асуудлаар онцгой анхаарч ажиллахыг зөвлөлөө.

           Юуны өмнө Монгол Улсыг гадаадад сурталчлах эерэг имижийг гаргах, түүнийгээ бататгахын төлөө хүчин чармайлт гаргахыг зөвлөв. Уг асуудлаар техникийн болон улстөрийн дэмжлэгийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага бүх талаар үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Адал явдалт аялал жуулчлалын холбоотой хамтран Монголд хийх олон улсын арга хэмжээг энэ оны сүүлээр, эсвэл ирэх оны эхээр зохион байгуулах хэрэгтэй гэв. Үүнд  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  дэмжиж, хамтран оролцохоо илэрхийллээ. Түүнчлэн хүний  нөөцийн хөгжлийн асуудалд анхаарч байгаа Д.Оюунхорол сайдад баяр хүргээд, Монголын дотоодын их, дээд сургуулиудын хөтөлбөрт анхаарах, гадаадын сургуулиудтай хамтран ажиллах, семинар сургалтад оролцуулах, дадлагажуулах зэргээр ялангуяа залуучуудаа сургах боломжтойг тэмдэглэсэн. Аялал жуулчлалын хөгжилд хууль, эрх зүйн орчин үнэхээр чухал. Тиймээс энэ ажлыг үргэлжүүлэн хийхэд зайлшгүй тусалж дэмжинэ гэдгээ хэллээ.

            Ноён Талиф Рифай мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ITB Berlin” –ий нээлтэд жуулчдыг эх орондоо урьсан онцгой сайхан үг хэлснийг тэмдэглэж, урьд өмнө Ерөнхийлөгч нь гараад ийм сайхан үг хэлж байсан тохиолдлыг сонсоогүй. Монгол Улс ийм өндөр ач холбогдол өгч байхад Монголын аялал жуулчлалын салбар цэцэглэн хөгжинө гэдэгт  итгэж байна гэсэн юм.

           БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, Монголын Ерөнхийлөгч болон төр, засгийн хүчин чармайлтыг онцгой сайхнаар үнэлж, дэмжиж байгаа ноён Талиф Рибайд дахин талархаж, зөвлөгөө дэмжлэгийг хүлээн авч ажиллахаа хэллээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай Монгол Улс 1990 оноос хойш нягт хамтран ажиллаж иржээ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (58.142.211.25)
    Одоо энэ мэт үеэ өнгөрөөсөн хүн нэмэргүй. МАН дотор байгаа алт байсан ч хамт сэгсэрч ёроолыг нь үзэн цэвэрлэх хэрэгтэй.
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Oyunhorold (109.78.160.234)
    ene Oyunhorol ikh olon jil parlamentad suulaa.Er ni yu hiisen hun bdgiin.neeh yum hiilee gej sonsogdohgui yumaa.tegsen hirnee bgaad l bhiim daa huurhii
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Soongo (122.201.22.58)
    Хиймэл нүүртэй хүн эмэгтэйчүүдийг төлөөлөөд гадныхантай уулзаад байдаг, яах гэж жижигхэн нүдэндээ давхраа хийлгэж чацга алдсан хүн шиг царайтай үүрд амьдарч байна аа
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 3 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 4 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    17 цаг 28 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 0 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    19 цаг 47 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 3 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    20 цаг 10 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    20 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 58 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    21 цаг 39 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 2 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 3 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 6 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    22 цаг 49 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 56 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 2 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    23 цаг 50 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК