Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан хүүхдийн эмнэлгийн зориулалтаар
ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг
бүхий ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл,
спорт, аялал жуулчлалын яам, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга
зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргасан талаар бид мэдээлсэн.

Улмаар Соёл, спорт,
аялал жуулчлалын яам буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрыг
нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн
эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, энэ оны эхний
улиралд багтаан ашиглалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас
шийдвэрлэсан. Тэгвэл дуудлага худалдаа энэ сарын 18-нд болно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Нэг ам метрийг нь зургаан сая төгрөгөөр үнэлж, таван тэрбум 940 сая төгрөгөөс дуудах юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)