Энэ онд хэд хэдэн улсын тодотголтой газруудыг хувьчлах асуудал яригдаад байна. Үүнд8 Гэрлэх ёслолын ордоноос эхлээд МИАТ-ын нэр хүртэл яригдаад байгаа.МИАТ-ын хувьд уг компанийг хувьчлах асуудал гурван Засгийн газрын өнгөнд яригдсаар өнөөг хүрээд байна. Тэгвэл энэ засгийн үед мөн л хувьчлах асуудал сөхөгдлөө. Гэвч албаны эх сурвалж МИАТ-ын хувьчлах асуудлыг жагсаалтаас хассан гэдгийг хэллээ. Энэ онд зургаан аж ахуй нэгжийг хувьчлахаар төлөвлөж байгаа дотор МИАТ байхгүй гэдгийг онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/





















































