Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдсон “Мак” компаний захирал Н.Номтойбаярын хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
- Саяхан МАН-ын даргад УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн намын үйл ажиллагааны талаар ил захидал илгээсэн нь танай намын генсекийн дургуйг хүргэх шиг болсон. Та нарын эсрэг залуучуудын байгууллагаа хөдөлгөнө гэж хэлсэнээс нь болж нийгэмд НАМЗХ-ны залуусыг ах нарынхаа бороохой өөрөөр хэлбэл нохойд барьдаг мод гэж ярьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
- Бороохой. Нохойд барьдаг модоо. Өөр дээрээ жишээ авахад би гадаадад хоёр их сургуулийг багагүй хичээл зүтгэл, гаргасаны үндсэн дээр амжилттай төгссөн. Сургуулиа төгсөж ирээд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад арван жил ажиллаж дадлагжсан. Улмаар МАН-д гишүүнээр элсэж бэлтгэгдэж буй олон залуу боловсон хүчний нэг. Өөрийн гэсэн зорилготой, боловсролтой, чадал чансаатай олон мянган залуучууд манай намд байдаг. Бид нар залуучуудын хөгжлийн төлөөх бодлогыг тодорхойлох хариуцлагатай намын боловсон хүчин болохоос хэн нэгэн эрх мэдэлтэний урдаа барьдаг бороохой нь биш гэдгийг хатуухан хэлчихье. Зөвхөн манай генсекийн дургүй хүрээд байгаа ч юм биш. Дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд нийгмийн хөгжлийн төлөө бодит ажлыг хийхийн төлөө тэмүүлж байгаа олон мянган намын залуу гишүүдийн дургүйцлийг хүргэж байгаа гэж үзэж байна. Зөв шүүмжлэлийг зайлшгүй хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл нь хувийн сэдэлттэй шоу бөгөөд шантааж хэлбэрээр яваад байгаа инээдтэй санагдаж байна.
- Таныг НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх өчигдөрийн нэг хэвлэл дээр, УИХ-ын гишүүн Шинэбаяртай Дорнод аймагт үзэлцэж байгаа мэт далд утга бүхий ярилцлагыг өгсөн байсан. Та уншсан биз дээ?
- Өдрийн сонин дээр гарсан ярилцлагыг уншсан. Гэхдээ таны хэлээд байгаа далд утга санааг бол олж хараагүй юм байна.
- Дорнодоос сонгогдсон ганц залуу бага хурлын гишүүн, бас залуучуудынхаа холбооноос Дорнодыг хариуцан ажилладаг УЗ-ийн гишүүн нь ганцхан та биз дээ. Таныг олон машинтай Дорнодоор эргэлдэж, Дорнодчуудын сэтгэхүйг эргүүлж Ц.Шинэбаяр гишүүнийг бухимдуулж байгаа гэсэн утгатай л байсан даа?
- Юуны өмнө онцолж хэлэхэд Дорнодод олон улсын худалдаа, аялал жуулчлал гэх мэтээр хөгжсөн нутаг. Өөрөөр хэлбэл Дорнодчууд юм үзэж нүд тайлсан аливаад бусдаас хараат байдлаар үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг оюунлаг ард түмэн. Түүнээс биш машинтай залуучууд эргэлдэхээр сэтгэхүй нь өөрчлөгдөөд байдаг ард түмэн огт биш. Би НАМЗХ-ны УЗ-ийн гишүүний хувьд Дорнод аймгийн залуучуудын холбоог хариуцдаг нь үнэн. Тэр үүднээсээ холбооны шинэчлэл, холбооноос нийгмийн хөгжил тэр тусмаа залуучуудын хөгжил рүү чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд Дорнод аймагт чуулга уулзалт, сургалтыг зохион байгуулсан. Сургалтаараа их бүтээн байгуулалт шаардагдсан өнөө үед залуучууд бидний үүрэг, оролцоо чухлыг онцолж, хувь хүний хөгжил улмаар Дорнодын хөгжилд бидний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан. Мөн шилдгийг шилдэгийг онцлох “Алтан сарнай” арга хэмжээг зохион байгуулж, 14 хүний амь аварсан аймгийн цэрэг залууг хамт олноороо шилдгийн шилдэгээр шалгаруулаад л ирсэн. Түүнээс биш Ц.Шинэбаяр гишүүний нэр хүндийг ард түмний дунд унагааж, Дорнодчуудын сэтгэхүйг эргүүлэх гэсэн далд утга санаатай увайгүй ажлыг огт хийж яваагүй.
- Таныг МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсоноосоо хойш Дорнод аймаг руу чиглэсэн хэдэн хэдэн ажлуудыг хийсэн гэж сонссон. Ингэж ажиллаж байгаад тань дургүйлхэж УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Дорнод аймаг дахь өөрийн эзэмшлийн “Хэрлэн” зочид буудалд байрлах телевиз дээрээ таны талаарх хоёр үзэгдэл бүхий захилгат нэвтрүүлгүүдийг Дорнодоор цацаж байгаа гэсэн мэдээллийн сонссон юм. Энэ нэвтрүүлэг нь юуны тухай өгүүлсэн юм бол?
- Нэвтрүүлгийн талаар сонссон үзээгүй. Манай Дорнодчууд болж байгаа бодит үйл явцад нүдээ олсон үнэлэлт дүгнэлт өгөх потенциаль сайтай улсууд шүү дээ. Тийм болохоор энэ асуудал дээр миний хувьд эмзэглээд байгаа юм огт байхгүй. Харин миний пи-арыг зохиомол, хараар хийгээд байгаа юм биш үү.
- Шинэ оны босгон дээр Ц.Шинэбаяр гишүүн Тэрэлжид оюутан залуусыг хамарсан цасны баярыг зохион байгуулаад нэлээн хэл ам таталсан. Харин саяхан таныг Улаанбаатар хотод суралцаж байгаа Дорнодын оюутан залуусын цасны баярыг богины аманд зохион байгуулсан гэсэн. Энэ мэт ажлуудаар Ц.Шинэбаяр гишүүн та хоёр оюутан залуучуудыг хамарч шоудаад байгаа юм биш үү?
- Ц.Шинэбаяр гишүүн оюутан залуучуудыг хамарсан цасны баяр хийж хэл ам таталсан гэдгийг нь хэвлэлээс харсан. Надтай хамааралтай цасны баярыг би ганцаараа зохион байгуулсан юм биш. Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Дорнод нутгийн зөвлөл, "МАК" сангийн хамт олон хамтран зохион байгуулсан. Цасны баярыг спортын хоёр дугаар наадмын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж улмаар Дорнод нутгийн хөгжлийн төлөө Улаанбаатар хот дахь Дорнодын залуус бид эвлэлдэн нэгдэн зохион байгуулалтанд орж аливаа асуудалд бэлэн байх утга санааг агуулсан томоохон арга хэмжээ болсон. Бүр тодорхой хэлбэл өнөөдөр Дорнод аймагт жаахан цас ороход хүндхэн зуд болоход бэлэн болсон. Энд Дорнодын залуус бид нэгдмэл зохион байгуулалттай байж нутаг орныхоо малчиддаа туслахад бэлэн байх явдал юм.
- Зуд гэснээс танай намын эрхэм дөрвөн гишүүн захидал бичиж хэрүүлийн алим шидэх зуур намын залуучууд нутаг орныхоо зудтай зууралдан ажиллаж байгаа гэсэн мессежүүд хэвлэлээр нисч байна. Дорнод аймгийн хилийн цэргийн отрядад таныг монголд ганцхан байдаг газар усны явагч гинжит машиныг бэлэг болгож өгсөн нь цаана улс төрийн зорилготой гэсэн байсан. Танд үнэхээр тийм санаа байгаа юм уу?
- Өнөөдөр хөдөөд тулгамдаж байгаа гол асуудал нь зуд байна. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд цасны зузаан 25-35 сантиметр хүрээд зуд болоход тун ойрхон байна. Тиймээс зуднаас үүдэлтэй хүндхэн асуудал гарахаас урьдчилан сэргийлж гинжит машиныг өгсөн нь үнэн. Түүнээс биш янз бүрийн утга зорилго бол байхгүй. Би ганцаараа ч туслаад байгаа юм биш. Завхан аймагт гэхэд 45 км замыг бүтэн хоёр өдөр явж туулж байна. Манай НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Содбилэг сая Завхан нутагтаа тусламж болгон 20 сая төгрөг бэлнээр өгсөн нь бусдадаа үлгэр дууриалал болсон ажил боллоо гэж бодож байна.
- Ц.Шинэбаяр гишүүн “Монголын Алдартай Хувьсгалт Нам”-ыг байгуулахаар болж байна. МАН-ын бага хурлын гишүүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
- Шинэбаяр гишүүн намынхаа нийт 150 мянга гаруй гишүүдийн 99 хувиар санал нэгдсэн намын шинэчлэлтэй холбоотой асуудалд санал нэгдээгүйгээрээ намаасаа гарч шинээр нам байгуулж байгааг би буруу гэж хэлэхгүй. Тэртээ тэргүй цөөн хүн амтай манай монгол улс төрийн 14 нам байдаг гэж мэдэх юм байна. Нэг нэмэгдээд 15 болоо л биз. Ямар нэгэн улс төрийн ургалч үзэл санаа агуулга баримтлалын хүрээнд энэ бүх нам улс орны хөгжил цэцэглэлт тусгаар тогтнолын төлөө худлаа үнэн ч гэсэн тэмүүлдэг гэдэгт би хувьдаа найддаг. Нэгээр нэмэгдлээ гээд эмзэглээд байх асуудал биш. Гэхдээ тоон үзүүлэлт нэмэгдсэнээр чанар сайжирч байна уу гэвэл үгүй гэж бодож байна. Гагцхүү энэ 15 талцал маань монголчууд бидэнд биш харин гадныханы хямдхан идэх зоог нь болж байгаад сэтгэл зовниж байна. Энэ дашрамд хэлэхэд МАН болж шинэчлэгдэж бодит их бүтээн байгуулалтын ажлыг зорилгоо болгосоноороо бүтээлч сэтгэлгээтэй эх орноо гэх мянга мянган залуусыг эгнээндээ шинээр нэгтгэж байгаад үнэхээр бахархаж байна.

Эх сурвалж: http://zorigsan.blog.gogo.mn