Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт аянг орон даяар өрнүүлж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн бага, дунд ангийн багш, сурагчдыг Хүүхдийн хооллолт, Эрүүл-хүнс хэрэглэе, Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хаяг шошгын мэдээлэл сэдэвт сургалтад хамрууллаа.
Сургалтад хамрагдсан 80 сурагчид хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг зөв уншиж сурах талаарх зөвлөмж өгч, хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв ойлгож мэдээлэл авсан талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулан, амжилттай оролцсон 6 сурагчид “Өргөмжлөл” гардууллаа.
Энэ үеэр сургууль орчинд түгээмэл худалдаалдаг гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, тайлбарлан, харилцан ярилцлага өрнүүлэв.