
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 8-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх 7 хоногийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Долоон хоногийн хугацаанд нийтдээ 1575 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хамтарсан багт 217 дуудлага шилжүүлсэн.
Хүүхдийн эрх, хамгаалалын 239 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 79, мэдээлэл хүссэн дуудлага 707, чатбокс үйлчилгээний 15 дуудлага, мессеж үйлчилгээний 33 дуудлага бүртгэгдэж, өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авчээ. Нийт зорилтот бус дуудлага 500 дуудлага бүртгэгдсэн байна.
Аймаг нийслэлийн хэмжээнд 217 дуудлага мэдээллийг холбон зуучилж ажилласан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ авсан байна.




















































