ИЗНН-ын 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өчигдөр тус намын Их хурал хуралдаж даргаараа С.Оюун, С.Дэмбэрэл, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Ганхуягыг сонгосон. Ингээд тус нам гурван даргатай болж байна. Өнөөдөр тус намын Үндэсний зөвлөл болон Залуучуудын зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний зөвлөлийн удирдлагыг томилох, намын бүтцийг өөрчлөх болон улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэх аж. Мөн нарийн бичгийн дарга нарыг сонгох ажээ.
Өчигдөр болсон намын Их хурлаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ.
Энэ үеэр ИЗНН-ын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Оюун дарга “ Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. ИЗНН Засгийн газраас гарах тухай ярих нь эрт байна” гэж үзжээ.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (2)