Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагналаа

2015-3-10
0
ЖИРГЭХ

            DSC_9273Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол т ус хороо тайлангийн хугацаанд 1 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 5, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 5-ыг тус тус хэлэлцэ н , 2 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулсан байна . Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын /дэд/ хэсэг 7 удаа хуралдаж тайлан, танилцуулга бэлтгэн, Байнгын хороогоор хэлэлцүүлж, Байнгын хороон ы 3 тогтоол батлан гарга жээ . Мөн Байнгын хороо ноос энэ хугацаанд хуулийн төслийн талаар 1 сургалт-семинар, 4 уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.

    Тус хороо хууль, Улсын Их Хурлын тогтоолын хэд хэдэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсний дотор Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг энэ оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан тухайд Байнгын хорооны дарга Су.Батболд онцлон ярьсан юм. “Урт нэртэй хууль” хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байсан тул Байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20/20 тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус хэсэг хоёр жил ажиллахдаа уг хуулийг бүхэлд нь өөрчлөх бус харин түүнийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, маргаан дагуулсан асуудлуудыг цэгцлэн журамлах, гол усаа хамгаалах чиглэлээр тодорхой хязгаарлалт, болзол тавихад анхаарч ажилласан байна.

 Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой өөр нэг чухал ажил бол Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил юм. Уг төсөлд Монгол орны ойн экологийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг зогсоох, байгаль экологийн онцгой ач холбогдолтой болон доройтсон газар нутгийг ойжуулах, ойн санг арвижуулах, ойн нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна. Энэ чиглэлээр Байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.

Дээрх хуулиудаас гадна Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлжээ. Байнгын хорооны дарга Су.Батболд мөн 2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаатай танилцаж, сайд, газар, хэлтсийн ажилтнуудтай нь уулзан, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын мэдээллийг, намрын ургац хураалт болон мал аж ахуйн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг, Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчны сайдын мэдээллийг тус тус сонсож, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоол 1, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тогтоол 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоол 1, -нийт Байнгын хорооны 3 тогтоол баталжээ.  Мөн тус Байнгын хороо нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цэнгэг усны төвд “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулсан байна.

Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулан лавлаж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тус хороо Ойн тухай хууль, хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, мал эмнэлгийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 4 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 5 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    17 цаг 28 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 1 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    19 цаг 48 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 4 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    20 цаг 10 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    20 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 58 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    21 цаг 39 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 3 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 3 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 6 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    22 цаг 49 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 57 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 3 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    23 цаг 51 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК