
Төрийн ордонд ХАХНХЯ-аас 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байгаа болон Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. Хурал төрийн ордны Г танхимд 11.00 цагаас болно.