Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Үнэхээр амжуулъя гээд зүтгэвэл бас хийж болдог юм байна

2015-3-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


bassanhuu0217-Сэтгэл байхад боломжгүй зүйл гэж алга-

-УИХ-ын хаврын чуулганы завсарлагаар гишүүд юу амжуулав, ямар хуулийн төсөл боловсруулав гэсэн асуултууд цаг үеийн сэдэв байх. Харин би гишүүн болсноос хойшх хоёр жил гаруйн хугацаанд  таны хийсэн ажлыг  сонирхмоор байна?

-Цаг хугацаа нэг талаас хурдан ч нөгөө талаасаа урт юм. Гишүүн болоод гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ цаг үед би юу хийв гээд эргээд харахад үнэхээр амжуулъя гээд зүтгэвэл бас хийж болдог юм байна гэсэн бодол төрж байна. Тийм юм хийсэн, ийм зүйлийг ингэсэн гээд яривал цаг их авна, танай сонины зай талбай ч их орох биз. Гол гэж үзэж болох дөрвөн чиглэлээр зарим зүйлийг дурдъя. Нэгд, хууль тогтоох, хоёрт хүний эрхийг хамгаалах, гуравт хүмүүнлэгийн,  дөрөвт хууль хэрэгжүүлэх,  сурталчлах чиглэлд ажлаа төлөвлөж, хийж ирлээ.

Хууль тогтоох чиглэлд одоогоор 21 хуулийн төсөл санаачилж, зарим  батлагдсан, зарим нь хүлээлтийн шатанд байна. Хаана хүлээгдэж байна гэвэл,  тов тогтоолгохоор УИХ-ын Тамгын газрын даргад өгөөд хоёр жил болж байгаа,  нөгөө хүн нь миний өргөдлийг нуучихсан юм уу, алга болгосон уу, эсвэл З.Энхболд дарга нь наанаа байлгаж бай гэсэн үү, ямартай ч надад хариу ирэхгүй байгаа. Тухайлбал, шонхор шувууг  импортлох, худалдахыг хориглох тухай, олон нийтийн харилцааны тухай хуулийн төслүүд гацаад байна.

Ажлын хэсэг хүлээж  аваад дарчихсан зүйлүүд ч бас байна. Жишээ нь, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төсөл. Өргөн барьсны маргааш л гэхэд олон үйл явдал өрнөснийг та бүхэн мэдэх байх. Ерөнхий сайд болон  Хууль зүйн сайдаа  тагнаж чагнасан, Их хурлын гишүүдийн утсанд мессэж ирж халдашгүй байдалд халдсан  гэхчлэн бужигнасан. Хэрэв миний санаачилсан хуулийн төслийг баталчихсан бол өнөөдөр тийм зүйл гараа ч уу, үгүй ч үү. Гарсан ч үнэнийг бид мэдэх боломжтой байлаа. Батлагдсан хуулиудын тухайд Монгол судлалын төв байгуулах тухай хууль байна.

Түүний ачаар монгол хэлний тухай хуулийг батлах гэхчилэн уламжлалаа хадгалсан, эх оронч шинжтэй, дээр нь түүх соёлоо хамгаалъя гэсэн үзэл хандлагууд  гарсан. Бас нэг томоохон  хууль бол Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд юм. Үндсэндээ Гэмт хэргийн тухай хууль гэж яриад байсан зүйлүүд нь алдаатай байсныг ард түмэн ойлгочихлоо. Түүнчлэн Галт зэвсгийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд  дангаараа  болон бусад гишүүдтэй  хамтран ажилласан.

Хүмүүнлэгийн чиглэлд Чингэлтэй дүүрэгт гурван жил тодорхой ажлууд хийлээ. Гадаад улсад эмчилгээнд явах хүсэлтэй иргэдэд туслах, амьдралын боломжгүй оюутнуудад сургалтын төлбөр олж өгөх хандивын асуудлаар уулзалт, цуглаан зохион байгуулахаас өгсүүлээд  зарим талаар нүүрээ ширлэж гуйлга гуйсан нь цөөнгүй.  Өөрт өгөх юм байхгүй ч сэтгэл байхад боломжгүй зүйл бас алга гэдгийг мэдэрлээ.

975a506627324198originalО.Баасанхүү: Би хувьдаа Мандал сумын Засаг даргыг ноцтой зүйл хийсэн гэж хардаж байгаа

-Хүний эрхийг хамгаалж иргэнээ өмөөрсөнд олон нийтээс танд баяр хүргэсэн байсан. Чухам ямар асуудлаар тэр билээ?

-Монгол улсын иргэн гадаад улсад очоод хэлмэгдэж, хоёр жил орчим хоригдон тамлалт зовлон амссан, түүгээр зогсохгүй шүүхээс ял авах гэж байсныг хөөцөлдөж шийдвэрлүүлсэн юм.  ОХУ руу хэд хэд явж  байж иргэнээ  цагаатгуулсан. Ер нь хүний эрхийн чиглэлээр  олон удаа хорих байгууллагаар явж   хүмүүжигч иргэдтэй газар дээр нь уулзаж, орчин нөхцлийг нь сайжруулахыг шаардаж, хуульч хүний хувьд албан бус зөвлөгөө өгсөн.

Хууль сурталчлах ажлаар  20 гаруй мянган км зам туулж иргэдтэй уулзаж, хуулийн шалгалт хийсэн. Өөрийн хийсэн ажлын тайланг  гарын авлага  маягийн жижиг ном болгон  ойрын үед  гаргана. Түүн дотроос иргэд болон хэвлэл, мэдээллийнхэн  миний хийсэн ажлын,санаачилсан болон ажлын хэсэгт орж ажилласан хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл  авах боломжтой.
-Өргөдлийн байнгын хороо Ноён уулын асуудлаар хандсан 16 мянган иргэний хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал суманд  уулзалт хийсэн нь “Нийгмийг хамарсан асуудлаар орон нутагт бага парламентын хэмжээнд хэлэлцүүлэг явуулсан  сайн жишиг”  гэсэн үнэлгээг олон нийтээс авчээ.

-Гацууртыг тойрсон асуудлаар таны хувийн байр суурийг сонирхоё?

Ноён уулыг онгон дагшин, булштай, сүнстэй гэхчлэн  ард түмэн янз  бүрийн байдлаар тайлбарлаж, ухуулахгүй, хөндүүлэхгүй гэсэн асуудлыг тавьж байгаа.  Өргөдлийн байнгын хороог  даргалж, өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд  надад шашин шүтлэг хамаарах асуудал биш. Харин хууль зүйн болон анхаарч үзэх бусад талаас Ноён уулыг ухах нь зөв үү, буруу юу гэдэгт үнэн зөв тайлбар өгөхөөр  газар дээр нь очиж  танилцсан.

Ноён уулын асуудлаар  манай бүлэг дээр танилцуулга хийж, дараа нь Их хурал дээр орж ирсэн тэр мэдээллүүд  үнэхээр миний зүрх сэтгэлийг өвтгөсөн. Яагаад гэвэл, 1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж  1.7 тэрбумын орлого олно. Түүнээс 200 сая нь ашиг, түүнийхээ 20 хувь буюу 40 сая ам.долларыг Монголын ард түмэнд  үнэгүй өгье гэж ярьж байгаа юм. Ийм арчаагүй зүйлийг, тодруубал арван жилийн дараа бид 40-хөн сая ам.доллар авахын тулд тэр сайхан хангай, ой хөвчөө сүйтгүүлж  яах юм бэ.

Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн гуравхан хувь нь ой модтой. Цөлжилт, хуурайшилт газар авч байгаа өнөө үед ойн сангаа хамгаалах бус утгая гэж ярьж байгааг би гайхаж байгаа. Тэнд өмнө нь ажиллаж байсан  уул уурхайн компани 70 тонн алтыг нь авсан. Тэгсэн атлаа  20-30-хан километрт засмал зам ч тавьчихаагүй, тийм сэтгэлгүй хүмүүс өнөөдөр юу ярьж байна вэ.

Тэд Ноён уулыг ухаад оронд нь Мандал сумынханд ямар ашиг өгөх юм бэ. Орон сууцны хороолол барих уу, хот босгох уу, ажлын байраар хангах уу гэтэл тийм зүйл үгүй. Зүгээр л алтыг  нь аваад авдрыг нь хаяна” гэж байгаа. Монголын ард түмэнг ядуугаар нь далимдуулж жаахан юм амсуулсан дүртэй дээр нь байгаа удирдлагуудыг худалдаад авчихдаг. Би хувьдаа Мандал сумын Засаг даргыг ноцтой зүйл хийсэн гэж хардаж байгаа, шалгуулъя ч гэж бодож байна.

-Үндэслэл нь…?

Ноён уулыг Иргэдийн хурлаасаа тусгай хэрэгцээний газрын бүсчлэлээс нь гаргаж, уул уурхайн зөвшөөрлийг явуулчихсан байгаа юм. Иргэдийн хурлаас өмнө Иргэдийн нийтийн хурал гэж бий.Түүний дараа аймаг, нийслэлийн ИТХ гэж байдаг. Тэгж шат дараатай шийднэ үү гэхээс өнөөдөр ард түмнээсээ асуулгүй булааж, хурааж аваад уул уурхайнхан компанид зөвшөөрөл өгнө гэдэг байж боломгүй. Тэгэхээр юу юуны туханд хүрээгүй байж “Сентерра Гоулд”  компанийг буруутгаж  муухай, сайхан гэж ярих хэрэггүй. Мэдээж тэр  бол ашиг олох гэж байгаа компани.

Түүний тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж, биеэ үнэлэгч улстөрчдийг худалдаж авахыг хүсч байгаа. Хамгийн гол нь ард түмэн нэгдэж нягтрах ёстой. Тэдний эсрэг зогсох ёстой. Гэхдээ дээгүүр байгаа нөхдүүд амыг нь мөнгөөр хаах  гэсэн зүйл ярих вий гэсэн   хардлага байна. Тиймээс байж болох бүх талаас нь иргэдийн байр суурийг хамгаална.

2a0fa8e44ea66a17e4be22b12637e8a2-Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлаар 5000 иргэний өргөдөл ирсэн-

-Танай байнгын хороонд анхаарал татсан өөр ямар асуудлаар иргэд хандав?

-Байнгын хорооны даргын ажлыг хүлээж авахад багагүй барцадтай байлаа. МАНАН-ийн  ар дахь авлигачдыг шүүмжилдэг учраас тэрэнд өсөрхсөн нөхдүүд миний эсрэг байсан нь тэр. Гэхдээ ард түмний хүсэл сонирхол, дээр нь манай нам, “Шударга ёс” бүлгээс асуудлыг тодорхой хүрээнд тавьсны дүнд нэгдүгээр сарын 16-нд ажил хүлээж авсан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийтдээ 30 мянга гаруй өргөдөл хүлээж авлаа.

Жил гаруйн хугацаанд Р.Бурмаа гишүүний шийдсэн өргөдлүүдийг харж байхад 300-гаад өргөдлийн асуудлаар Засгийн газрын долоон  тогтоолд чиглэл өгч шийдэж байсан бол бидний  үед 30 мянга болж огцом өссөн.  Үүнээс үүдэж байнгын хорооны гишүүдээсээ “Та ямар олон өргөдөл хүлээж авдаг юм бэ, шийдэж чадахгүй байж” гэсэн шүүмжлэл хүртэл сонссон.

Гэсэн ч бид шийднэ, түүний төлөө явна.  30 мянган өргөдлийг дотор нь  ангилж  журам гаргасан. Нэгд нийтийн эрх ашгийн үүднээс, нөгөө нь хувийн асуудлаар гэсэн хоёр төрөлтэй байгаа. Хувийн асуудлыг нийтэд мэдээлэхгүй. Нийтийн эрх ашигтай холбоотой 100 иргэний хүсэлтийг хэвлэлээр мэдээлж байгаа. 500 иргэнээс ирсэн мэдээллийн мөрөөр газар дээр нь судалж, 1000 түүнээс дээш иргэдийн асуудлаар байнгын хороон дээр  хэлэлцүүлэг явуулж байгаа.

Тухайлбал, манайд Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлаар 5000 иргэний өргөдөл ирсэн. Тиймээс би Тавантолгойн гэрээ нь явдгаараа явна биз, харин ард иргэдэд сайн үр дүн үзүүлээсэй гэж үзэж Монголын хоёр сая иргэн хувьцаагаа хамгаалах эрхийг  үүсгүүлсэн. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлаар ирсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэг явуулна. Түүнчлэн хэлмэгдэгсдийн асуудал гэхчлэн  өргөдлүүд ирж байгаа.

e829eb9288436401bigАТГ: Хулгайч нар бол дуу нь гардаггүй юм шүү дээ

-Та түрүүнд өргөн барьсан хуулийн төслүүдийг Их хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байна гэсэн. “Шударга ёс” эвсэл ч бас ийм шүүмжлэл тавьж, завсарлага хүртэл авч байсан. Эвслийн бүлэг,  МАХН-ын гишүүд дотроо ойлголцол хэр  вэ, янз бүрийн мэдээллүүд  гарах юм?

МАХН-аас долоон гишүүн, “Шударга ёс” эвсэл гэдэг утгаараа нийт 10 гишүүн байгаа. Нэг гишүүн өөр намд орсон. Манай гишүүд өөр өөрийн өнгөтэй хүмүүс. Үүнийг та сэтгүүлчийн хувьд бас ойлгож байгаа байх. Өөр өөрийн өнгө гэдэг маань бид ямар нэгэн байдлаар барьцаалагдаагүй улстөрчид. Тийм ч учраас бид ажиллаж байна, шаардлагаа ч айж эмээлгүй тавьж чаддаг. Түүнээс биш эсрэг нөхөд маань болдогсон бол биднийг бүгдийг нь бариад хорьчих хүсэлтэй, янз бүрийн байдлаар гүтгэдэг, мэдээлэл тараадаг.

Намайг гэхэд л АТГ, шүүх, цагдаа янз бүрээр оролдох гэж үздэг юм. Хүн буруу юм хийсэн бол ичээд үг дуугарч чадахгүй байх л даа. Тэгвэл надад тийм зүйл байхгүй учраас би зоригтой дуугардаг. Бусад маань ч тийм байгаа. Хулгайч нар бол дуу нь гардаггүй юм шүү дээ.

МАНАН бүлэглэлийг бодвол манайхан цэвэр хүмүүс. 15 мянган ам.долларын цаг зүүж, хэчнээн сая ам.долларын машин унасан олигархиуд ардын хүүхэд биднийг ардынхаа хувцсыг өмсч явааг шоолж, янз бүрээр оролдож, хэвлэл мэдээллийнхнийг  худалдаж авч байгаад бидний эсрэг турхирах явдал гардаг  ч монголчууд биднийг ойлгож байгаа.

1424744546_b908f32b59665bbcoriginal"Иргэдэд хууль хэрэгжээд, хүнд гаруудад  хэрэгжихгүй байгаа"
-МАХН-ын дарга,  Н.Энхбаяр   битүүний өдөр Монголд ирж аав ээждээ  золгоод буцах шиг боллоо. Эх орондоо цөөхөн хоног  саатсан ч барина, хорино, байцаана гэсэн мэдээлэл өдөр болгон дуулдаж байсан. Түүнд холбогдуулж шалгаад байсан  асуудал өнөө хүртэл нэг мөр болоогүй хэрэг үү?

-АТГ ийм ажил хийхгүй бол агентлагийг нь татан буулгачих гээд байх шиг. Энэ байгууллагын нэр хүнд ард түмний зүгээс асар унасан. Албан тушаалтнуудыг барьж хорих гэтэл бүгд өөрсдийнх нь дарга цэрэг байх жишээтэй.

Би нэг удаа АТГ-ын  нэлээн өндөр албан тушаалтнаас  “Та нар ажлаа хэр хийж чаддаг вэ. Хотоор дүүрэн том байшингуудын эзнийг та мэдэж байгаа юу. Тэр хүмүүс  гахай  үүрээгүй, Нарантуул дээр зогсоогүйг  та мэдэж байгаа. Яагаад тэднийг барьдаггүй юм бэ. Ард түмэн үүнийг хүсч байна. Нийгмээ цэвэрлэе гэж байгаа бол нэг байшингийн ардах эздийг олоод ир” гэж хэлж  байсан юм. Тэгэхэд ” Харин тийм ээ, мэдэж байгаа.

Цаг хугацаа өнгөрөхөөр тэд  ч бас өөрчлөгдөх байх”  гэж байсан.  Тэд  ажлаа хийж байгаа нь гээд өндөр албан тушаал хашиж байсан хэн нэгэнтэй ийм, тийм байх  гэсэн аман байдлаар зууралдаж явах жишээтэй. Би яагаад ингэж хэлж байна гэвэл Энхбаяр даргыг өмөөрсөндөө биш, аливаа хүн  ямар нэгэн хэргээр   шалгагдсан бол  тэр нь тодорхой хугацаанд үйлдэгдээд   дуусах хугацаа гэж бий. Тэгвэл түүгээр нь төгс гэмт хэрэг гэж үзэн  шүүхээс ял өгдөг.

Түүнээс биш “За байз энэ хэрэгт нь ял өгнөө, тэгээд гарч ирэг. Гарч ирэхээр нь ийм хэрэгт нь ял өгнө”  гэж хойш тавьдаггүй. Тэгэхээр тэр бол өшөө авалт. Ард түмэн ийм зүйлд бухимдаж байна. Тиймээс хамгийн гол нь ард түмэн тоглоом, шоуны алин болохыг ойлгохоо байчихлаа. Хуулийн өмнө хэн ч тэгш байх ёстой шүү дээ. Сая л гэхэд АНУ-ын иргэн уучлагдлаа гэж байна. Анхан шатны шүүхийн  шийдвэр эцсийнх биш , учир нь аль нэг тал нь давж заалдах, ядаж прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Нөгөөдүүл эрхээ эдэлж амжаагүй байхад нь уучилчихдаг.

Гэтэл “Ганц худаг”-т уучлуулмаар хүн зөндөө байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хориход. Тэднийг уучлаач. Жишээлбэл,  34 настай  эмэгтэй 11 сая төгрөг залилсан хэрэгтэй сууж байна лээ, тэнд. Анх 27 настай тэнд ороод хоолойны ангина өвчний улмаас суугаа болчихсон. Төлбөрөө төлөөгүй гээд  байгаад байгаа. Одоо үлдсэн төлбөр нь хоёр сая төгрөг, гэтэл гурван жил суухаар байна. Иргэдэд хууль хэрэгжээд, хүнд гаруудад  хэрэгжихгүй байгаа явдал ч бас байна. Энэ бүхэнд ард түмэн бухимдаж байна шүү дээ.

-Дээрээс нь хэлмэгдүүлэлт их байна гэж иргэд бухимдах болсон. Танд өргөдөл, гомдол ирдэг үү?

Байнгын хороонд хандсан иргэд бий.

Screenshot_1_500x500О.Баасанхүү:Хил манана гэдэг монгол хүний бахархал

-Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлаар  ярилцахаар стрестдэг юм байна. Тэгэхээр яриагаа арай өөр сэдвээр өндөрлөе. Хаврын чуулганы завсарлагаар та эх орныхоо торгон хилийг эргэсэн юм уу.  Хилчин дээлтэй содон зураг сошиал ертөнцөд цацагдсаныг харсан. Тэндээс ямар бодол тээж ирснээ хуваалцаач?

-Хилийн тухай хууль, хилийн боомтын тухай хуулийн асуудлаар хамт хил орчим ажилласан. Манай улс хоёрхон хилтэй. Орос, Хятадын тал хилийн цэргээрээ дамжуулж  хяналт, шалгалтаа явуулдаг. Гэтэл манайх харъяатаараа юм уу, гаалиараа дамжуулж хяналт шалгалт хийдэг. Иймээс хоёр хөрш маань манайтай хилийн шугамаар шууд ойлголцоход хэцүү. Үүнээс үүдэж хил дээр байгаа иргэдийн бухимдал их байна. Хууль өөрчлөлт оруулах ёстой гэдэг асуудлаар С.Ганбаатар гишүүн бид хоёр  хилчид, хилийн байгууллагынхан, мөн ОХУ-ын Улаан-Үд дэх холбогдох албаныхантай уулзсан.

Хил манана гэдэг монгол хүний бахархал. Монголын тусгаар тогтнол  гэдэг ойлголт хилийн зааг дээр торойж байгаа ганц  боржин чулуунаас  эхэлдэг гэвэл  тэр чулуунаас нэг мм-ээс  дотогшоо бүх асуудал манай тусгаар тогтнолын тухай юм. Тэгэхээр эр хүн болсны  хувьд, нөгөөтэйгүүр төрийн түшээгийн хувьд бид юунд тангараг өргөх ёстой юм бэ. Их хурлын гишүүд хуулиараа төрийн сүлд, тугандаа тангараг өргөдөг бол  эх орондоо үнэнчээ андгайлж  эр цэргүүдтэйгээ хамт тусгаар тогтнолын баталгаа болсон сүлдэт баганандаа тангараг өргөе гээд  тийшээ зорьж очиж, хилээ эргэж, хилчидтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүлсэн.

Тэндээс тээж ирсэн бодол бол бидний монголчууд эв нэгдэлтэй байя, эх оронч байцгаая. Эх оронч гэж цээжээ дэлддэг хүмүүс нэг өдөр ч болтугай хил манаж үзээсэй. Хас тэмдгээр гоёж байгаа залуус маань торгон хилд очиж, жинэхэн эх оронч үзлээр гоёх хэрэгтэй. Бусад улс оронд зориуд очдог, тангараг өргөдөг юм билээ. Сүлдэт багананд хүндэтгэл үзүүлээд бууж ирсэн хэнбугайд ч би эх орныхоо төлөө хэзээд байна. Өөрт олгогдсон энэ үнэ цэнийг би үнэ цэнэтэйгээр дуусгах ёстой  гэж бодогддог юм билээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Баяр: Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (76.170.126.187)
    ingej xudalaa dyr isgex ajilaa ax enxbayraas syrsan uu, ix ch yum syrsan daa, ene bid 2-n mongoliin toloo gedeg ni uy l bol doo,, duugai l enxbayriinxaa bogsiig doloogood yabj baisan ni olziitei
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.239)
    ajil hiichih ymsan gej bodoj yvaa zaluu huniig demjinee amjilt husii
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (221.149.233.253)
    Zarim hun ene zaluu shig zorigtoi ajildag boloosoi . Amjilt
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    Гөлөг бол гөлөг л байдаг юм. Баасанхүүрээ
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    5 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    6 мин
  • ТАНИЛЦ: Монгол улсын 2025 оны ШИЛДЭГ 10 татвар төлөгч аж ахуй нэгж
    39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
    1 цаг 13 мин
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 31 мин
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
    1 цаг 50 мин
  • Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна
    1 цаг 55 мин
  • А.Баяр: Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй
    2 цаг 18 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2019 онд анх удаа эмэгтэйчүүдийн мотоспортын тэмцээн зохион байгуулагдав
    2 цаг 21 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 22 мин
  • Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болно
    2 цаг 35 мин
  • Увс аймгийн Завхан сумын нутагт өглөө 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
    2 цаг 38 мин
  • Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
    2 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 45 мин
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    20 цаг 6 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    20 цаг 33 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК