Э гэгч нь 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Hyundai sonata 3” маркийн 88-20 ДОА улын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас С, А, Х нар нас барж, хохирогч Э-гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэлд тус аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Д.Энхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан.
Д.Ундрах /24tsag.mn/



















































