
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
09:00 цагт:Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болно.
09:30 цагт: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн Блью скай зочид буудалд болно.
11:00 цагт: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болно.
11:00 цагт: “Майнд тэч” компаиас “Эзэгтэй сан” 50 сая төгрөгийн хуримтлал бүрдүүлж, мөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн санал асуулгыг ил тодоор зохион байгуулах талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.















































