Завхан
аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар болон Сум
дундын цагдаагийн хэлтсээс санаачлан тус Сумын засаг даргын Тамгын
газартай хамтарч “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг, түүний
шалтгаан нөхцөл болон ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээ,
хохирлыг хэрхэн тооцох талаар нэг мөр ойлголтод хүрэх зорилгоор
хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна.Уг зөвлөгөөнд тус Прокурорын газрын прокурор, туслах ажилтан, Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид, сумын засаг дарга, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн, байгал орчны хяналтын улсын байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцсон бөгөөд “Байгал орчны хяналтын Улсын байцаагч нар нь хэрэглээний болон галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон даруйдаа хувийг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хүргүүлж бүртгэлд оруулж байх” гэсэн шийдвэр гарсан нь эрхийн бичгээр өөр бусад этгээдүүд болон нэг эрхийн бичгээр удаа дараа мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлийг цаг алдалгүй шуурхай илрүүлэх, таслан зогсоох мөн иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх нөхцөл боломжоор хангагдах давуу талтай цаг үеэ олсон оновчтой шийдэл болжээ.



















































