Голомт банкны зүгээс “Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнд тус салбарын төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд, засгийн газар, санхүү, хуулийн байгууллага, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөгжлийн агентлагийн төлөөлөл хүрэлцэн ирж ХАА-н салбарт тохирсон санхүүгийн шийдэл, Төслийн санхүүжилтийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэх юм.


















































