Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй гэж үзэж 3 жилийн ял оноосон. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)