Дөрвөн настай охин тархиндаа цус
харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн
эмнэлэгт нас барсан хэрэг ээжүүд, эмэгтэйчүүд, зон олныг босоход хүргэв.
Хамгийн харамсалтай нь охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр
амиа алдсан нь нийгмийг түгшээж орхисон. Талийгаач охины төрсөн эцэг нь
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч хийдэг бөгөөд ажлаас нь
түр түдгэлзүүлээд байгаа. Харин хойд ээжийнх нь хувьд салонд ажиллаж
байгаад гарч, гэртээ ажилгүй байсан нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлээд
байгаа билээ.Тэд охиныг байнга зодож, хоол ундгүй дарамталдаг байсан талаар зарим эх сурвалж онцолж байгаа. Харин охины төрсөн ээжийн хувьд хүнд өвчтэй учир охиныгоо аав дээр нь байлгадаг байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлоод байгаа юм.
Тэгвэл нийгмийг жигшээж, олны жихүүцлийг хүргэсэн Т.Цогт гэх энэ залуу батлан даалтад гарахаар өмгөөлөгчөөрөө хүсэлт гаргасан байна. Өөрөө хууль, шүүх хүчний байгууллагад ажилласан байсан туршлагатай хүн учир өмгөөлөгчөөрөө дамжуулж бүхий л боломжит талыг хайж байгаа бололтой.
Юутай ч шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин тархиндаа цус харвалттай, уушиг нь бяцарсан гэдэг нь тогтоогдсон юм.
Ер нь манай улсад хуулийн гажуудал гэмээр зүйл олон. Хүн амины хэрэгтний хохирогч тал хүүг нь, найзыг нь, эцгийг нь алсан этгээдүүдийг шоронгоос суллагдчихав дээ гэсэн айдастай явдаг. Хэзээ нэгэн өдөр суллагдаж эсвэл өршөөлөөр гарч ирээд өөрийг нь олж дахин аймшигтай хэргийг үйлдэж, халдхав дээх гэх сэтгэлзүйн нуугдмал айдастай амьдардаг.
Тиймээс нэн ялангуяа хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг батлан даалтад гаргаж, өршөөл үзүүлж, уучлна гэдэг байж боломгүй зүйл.
Хэдхэн жишээ дурдахад л, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан хэд хэдэн этгээдүүд давтан хэрэг үйлдэж ялаа хүндрүүлж байсан түүх бий.
Жишээ нэг: Одоогоос зургаан жилийн өмнө таван настай охины амийг бүрэлгэж, эгчийг нь эрэмдэг зэрэмдэг болгосон ноцтой хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Энэ хэргийг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож, анхан шатны шүүхээс П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт 15 жилийн ял оноогоод байсан. Гэвч тэд 2009 онд УИХ-аас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан. П.Сумъяжав нь суллагдсаныхаа дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ломбардуудыг зургаан хүний хамт дээрэмдэж, 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Давтан хэрэг.
Жишээ хоёр: Баянгол дүүргийн наймдугаар хорооны мөсөн гулгуурын манаачийн байранд 20-н настай иргэн Н-ийг онц харгис хэрцгий зодож хөнөөсөн хэрэг 2011 онд гарч байсан. Хэргийг үйлдсэн этгээд Б гэгч нь 2005 онд ЭХ-н 145-р зүйлийн 145-2 д зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар, 2006 онд ЭХ-н 146-р зүйлийн 146-2 д зааснаар 3 жил 6-н сар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаад 2006 оны долдугаар сарын 9-ний өдрийн МУ-н өршөөлийн тухайн хуулинд хамрагдан суллагдсан нэгэн байсан.
Энэ мэт хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлээд алдаж, бусдыг хохиоож байсан гашуун түүхтэй. Тиймээс хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдэд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй байгааг олон нийтийн зүгээс онцолж байгаа юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (32)