УИХ-ын намрын чуулган завсарлаж байгаа энэ хугацаанд гишүүд, сайд нар орон нутагт ажиллаж, чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцож байна. Үүний дагуу УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамтаар 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллалаа.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2012-2016 онд хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж, амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөр орон нутагт хэрхэн хэргжиж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцаж байгаа юм.





















































Сэтгэгдэл (3)