Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол-Герман, Монгол-Польшийн парламент хоорондын харилцаа

2015-3-13
0
ЖИРГЭХ

-Монгол-Германы парламент хоорондын харилцаа-
mgl german
Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийн урилгаар ХБНГУ-ын Дэд ерөнхийлагч Д.Ю.Кроненберг тэргүүтэй төлөөлөгчид 1991 оны 9 дүгээр сард манай улсад албан ёсны айлчлал хийж парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бундестагт суудал бүхий улс төрийн 4 гол намын төлөөлөгчид орсон бөгөөд айлчлалын үеэр германы тал Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдоржийг ХБНГУ-д айлчлахыг урьжээ.

1991 оны 7 дугаар сард Германы ГХЯ-ны Төрийн сайд Х.Шэфер болон Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын хорооны төлөөлөгчид Монголд айлчилсан нь хоёр талын хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахад үр дүнтэй болсон.

1993 онд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, Худалдаа үйлдвэрийн сайд Ц.Цогт, УИХ-ын Монгол-Германы бүлгийн төлөөлөгчид Германд, мөн онд Германы Бундестагийн Санхүү болон Төсвийн Байнгын хорооны төлөөлөгчид Монголд тус тус айлчилсан юм.

1996 оны 7 дугаар сард Бундестагийн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Айлманн тэргүүтэй төлөөлөгчид, 11 дүгээр сард Гадаад хэргийн сайд бөгөөд дэд канцлер К.Кинкель Монголд айлчилж, айлчлалын үеэр Германы Гадаад хэргийн сайд УИХ-ын чуулганд үг хэлсэн нь манай байнгын ажиллагаатай парламентад үг хэлсэн анхны барууны улс төрч болсон бөгөөд тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улс нь Германы Азийн бодлогод чухал байр суурьтай болохыг анх удаа цохон тэмдэглэсэн.

Мөн 1996 оны 11 дүгээр сард УИХ-ын Монгол, Германы парламентын бүлгийн дарга Лу.Болд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчилж, Бундестагийн удирдлага, ГХЯ, ЭЗЯ, ЭЗХАХЯ-ны удирдлагатай уулзаж ярилцсан нь монголын талаас Германтай харилцах харилцаанд өгч буй ач холбогдлыг ойлгуулах, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд Германы ЭЗЯ-ны анхаарлыг хандуулахад чухал үүрэгтэй болсон юм.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчдөөс ХБНГУ-д Бундестагийн урилгаар болон ХБНГУ-ын бусад сангуудын шугамаар хийсэн айлчлалуудаас дурдвал:

1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн.

1996 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн.

1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийсэн.

2001 онд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, УИХ-ын байнгын хорооны дарга Д.Дэмбэрэл нар Бундестагт ажлын айлчлал хийсэн. /КАСС-ийн шугамаар/

2006 онд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Туяа тэргүүтэй төлөөлөгчид 2006 оны 9 дүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд ХБНГУ-ын парламентад ажлын айлчлал хийсэн. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Раш, Б.Мөнхтуяа, М.Зоригт, Я.Санжмятав, Р.Эрдэнэбүрэн нар багтсан.

2007 онд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын АБГББХ-ны дарга Б.Мөнхтуяа, УИХ-ын гишүүн УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ч.Раднаа, Л.Гантөмөр нар ХБНГУ-д айлчлав. Айлчлалын үеэр Бундестаг дахь байнгын хороод, намын бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж, ХБНГУ-ын Баден-Вюртемберг, Бранденбург муж улсуудад зочилсон. Дээрх муж улсуудын болон Берлин муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч нартай уулзсан.

2010 онд УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн урилгаар “Байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн бодлого” сэдвээр ажлын айлчлал хийв.

2014 онд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр нарыг ХБНГУ-д Жорж С.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын сургалтын төвөөс зохион байгуулж буй “Монгол Улсын парламентын гишүүдэд зориулсан тусгай хөтөлбөрт семинар”-т оролцов.

Германы талаас хийсэн айлчлалуудаас дурдвал:

1991 онд Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Д.Ю.Кроненберг тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан.

1992 онд Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын дарга П.Шуберт, Ардын боловсрол соёлын холбооны Ерөнхийлөгч М.Ценнер нар айлчлав.

1995 онд Бундестагийн Дэд ерөнхийлөгч Б.Хирш тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

1998 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Р.Хэрцог албан ёсны айлчилсан.

1999 онд Бундестагийн Дэд ерөнхийлөгч хатагтай Фолмер тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

2000 онд Бундестагийн Хөгжлийн хамтын ажиллагааны байнгын хорооны дарга ноён Краус тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

2001онд Бундестагийн Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Э.Хинскен тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

2003 онд ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч хат.А.Фолльмер айлчилсан.

2006 онд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Др.Н.Ламмерт тэргүүтэй төлөөлөгчид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржийн урилгаар 2006 оны 7 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

2011 онд ХБНГУ-ын Канцлер А.Меркель Монгол Улсад 10 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

2013 онд ХБНГУ-ын Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Эдуард Освальд тургүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

2013 онд ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Геро Сторжоханн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Парламент дахь бүлгүүд

2000-2004 онд УИХ-д 27 гишүүнтэй Монгол-Германы парламентын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Долгор, дэд даргаар УИХ-ын гишүүн Гунгаадорж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай нар ажиллаж байсан.

2004-2008 онд Монгол-Германы парламентын бүлэг 24 гишүүнтэйгээр байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Туяа, дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Гүндалай нар ажиллаж байв.

2008-2012 онд Монгол-Германы парламентын бүлэг 22 гишүүнтэйгээр байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байв.

2012 онд Монгол-Германы парламентын бүлэг 11 гишүүнтэйгээр байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа ажиллаж байв. 2015 оны 1 дүгээр сараас бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болд, дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар томилогдож, тус бүлэг нийт 27 гишүүнтэйгээр ажиллаж байна.

-Монгол-Польшийн парламент хоорондын харилцаа-
mgl german
Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэхүү харилцаа 1960-аад оноос эхэлсэн түүхтэй.

Хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос парламент хоорондын харилцааны ач холбогдол өндөрсөж, эрс идэвхжсэн байна. Монголд ардчилалыг бэхжүүлэх, Польшийн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн туршлага судлахад парламент хоорондын харилцаа чухал ач холбогдолтой байв.

УИХ-ын дарга Р.Гончигдоржийн 1997 онд Польшид хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, БНПУ-ын Сеймийн хоорондын хамтын ажиллагааны тухай Протоколд талууд гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр байгаа юм.

Парламентын удирдлагын түвшинд хийсэн харилцан айлчлалууд

Монголын талаас:

    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж Самбуу 1960 онд

    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга С.Батаа 1966 онд

    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж Самбуу 1970 онд

    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Н.Жагварал 1983 онд

    УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд

    УИХ-ын дэд дарга Н.Энхболд 2010 онд /мөн онд онгоцны ослоор амь үрэгдсэн Польшийн Ерөнхийлөгч Л.Качиньскиг оршуулах ёслолд ирж оролцсон/

Польшийн талаас:

    БНПАУ-ын Сеймийн дэд маршал Я.К.Венде 1967 онд

    БНПАУ-ын Сеймийн маршал С.Гуцва 1984 онд

    БНПУ-ын Польшийн Сенатын дэд маршал З.Куратовска 1991 онд

    БНПУ-ын Сенатын маршал А.Стружик 1995 онд

    БНПУ-ын Сенатын маршал Б.Борусевич 2013 онд

    БНПУ-ын Сеймийн дэд маршал Е.Вендерлих 2014 онд

Парламентын Байнгын хороод, бүлэг, гишүүдийн түвшинд хийсэн айлчлалууд

Монголын талаас:

    УИХ-ын гишүүн Ж.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид 1994 онд

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Зориг 1996 онд

    Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга А.Ганбаатар 1998, /1999 онд Варшавт болсон Социнтерны бүсийн зөвлөлгөөнд ирэхдээ уулзалтууд хийсэн/

    УИХ дахь олонхийн бүлгийн дарга Ц.Элбэгдорж 1999 онд

    Монгол- Польшийн парламентын бүлгийн дарга Н.Баяртсайхан 2003 онд

    УИХ-ын гишүүн Т.Ганди, Б.Мөнхтуяа, Б.Цэрэнбалжир нар 2005 онд

    Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Н.Баяртсайхан 2006 онд

    Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дондог 2008 онд

    УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Баделхан 2011 онд /Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хийгдсэн Польшийн орон нутгийн төсвийн зохицуулалтын талаар туршлага судалсан/

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 2013 онд /Архидан согтуурахтай тэмцэх асуудлаар туршлага судалсан/.

Польшийн талаас:

    БНПАУ-ын Сеймийн гадаад хэрэг эрхэлсэн комиссын дарга Р.Фрелек 1977 онд

    Польш-Монголын парламентын бүлгийн дарга Я.Новацка 1995 онд

    Польш-Монголын парламентын бүлгийн дарга М.С.Янковски 1999 онд

    Сеймийн Үндсэн хуулийн хариуцлагын комиссын дарга Е.Гвижж 2001 онд

    Польш-Монголын парламентын бүлгийн дарга Э.Раджишевска 2004 онд /Мөн 2003 онд Ардчиллын 5 дугаар бага хуралд оролцсон/

    Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчица 2007 онд

Парламент дахь найрамдлын бүлгүүд

А.Ганбаатар тэргүүтэй Монгол-Польшийн парламентын бүлэг, Я.Новацка тэргүүтэй Польш-Монголын парламентын бүлэг 1994 онд байгуулагдсан нь хоёр орны Парламентууд дахь анхны хоёр талын бүлгүүд байжээ.

Эдүгээ УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Польшийн Сейм, Сенат дахь Польш-Монголын парламентын бүлгийг сенатор С.Горчица даргалж байна. Парламентын бүлэг, гишүүд айлчлалууд, ажлын далимд цөөнгүй удаа харилцан ирж очиж, уулзаж байсан боловч 2007 онд С.Горчица айлчилснаас хойш Парламентын бүлгүүдийн хооронд харилцан айлчлал хийгээгүй байна. Парламентууд дахь бүлгүүд парламентын хоорондын харилцаанд төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн болно.

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 3 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 4 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    17 цаг 28 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 0 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    19 цаг 47 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 3 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    20 цаг 10 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    20 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 58 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    21 цаг 39 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 2 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 3 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 6 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    22 цаг 49 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 56 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 2 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    23 цаг 50 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК