
Хуралдаанаар Төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн тухай, Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн тухай, Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал батлах тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцэх юм. Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгээс хийж байгаа ажлын явцын тухай, Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай зэрэг нийт 7 асуудлыг холбогдох сайд нар Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.