Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2015-3-18
0
ЖИРГЭХ

    Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ.
11038429_884066251652375_3687584175291094748_o
Энэ уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар оролцлоо.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технолгийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна.

Hotel Mongolia гэдэг хоч монгол хүн бүрт хортой. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад долларын ханш өсөх нь хүн бүрийг торгож буйтай адил юм.  

Хөрөнгө оруулагчид бизнес, ашиг хайж ирдэг, адал явдал хайж ирдэггүй. Айдсын төлөө хөрөнгө оруулалт хийхгүй, ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг зарчимтай гэж Ерөнхий сайд хэллээ.

Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож байгаа нь манай байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотой. Уг нь хууль, дүрмээр зохицуулагдсан асуудал. Энд цугласан бид нэг ойлголтод хүрч энэ асуудлыг цэгцлэх боломжтой. Өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын тушаал гарсан. Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэрээр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавихаар болсон. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна. Прокурор шүүхийн шийдвэргүйгээр яаралтай баривчлах, саатуулах тохиолдол бий. Ийм тохиолдолд дараа нь шийдвэрээ гаргаад баталгаажуулдаг байх учиртай. Гэтэл яам, тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл гомдлоор хүртэл хүний хилээр зорчих эрхийг хязгаарласан тохиолдол гарч байна.

Манай яаманд хамаарч байгаа энэ асуудлыг цэгцлэх тушаал шийдвэр гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулъя гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Мөн тушаал шийдвэр гаргаж хүнийг хилээр гарахыг хориглочихоод хэргийг шалгаж дууссан хойноо эргэж мэдээлж албан бичиг явуулдаггүйгээс хохирсон хүмүүс ч байна гэлээ.

“Энэ асуудлаар Ерөнхий прокурорын зөвлөлийн хурал маргааш хийхээр товлосон. Хурлаар хэлэлцээд ямар тушаал, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулна” гэж Ерөнхий прокурор хэллээ.

Татварын хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар Засгийн газар ажиллаж байгаа. Татварын багц хуулийн өөрчлөлтөд олон улсын стандарт тавьдаг, бусад улс орнуудтай адилхан байх ийм орчныг бий болгох чиглэлд ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэлээд Ерөнхий прокурорын тушаалыг хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллагынхан уялдаа холбоогоо хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зоригт (18.243.0.30)
    Гаалийнхан хуулиар далайлгаж дарамталж байгаад авилга их авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Авсан татвар нь татварт орсон нь мэдэгддэгүй алгын чинээ цаасан дээр юм бичээд л өгдөг тэр ямар ч санхүүгийн баримт болдоггүй. Албан ёсны баримт өгөх шаардлага тавихаар ууралж дургүйлхээд зогсохгүй бизнес хийж яваа хүн чин мэдээж дахин тааралдхад улам илүү чангалж илүү дутуу бичиг цаас нэхдэг. Ингээд арга мухардахдаа баримт нэхэлгүй зүгээр л нэхсэнийг өгдөг. Хувийн хэрэглээний зарим нэг зүйлд хорио цээрийн байгууллага нь хяналт хийгээд хил нэврүүлсэн байхад Монголын гаалийн байгууллага чанарын гэрчилгээ энэ тэр нэхээд зогсоод байдаг нь үнэхээр таалагддагүй. Ийм байдал бол ялангуяа Нисэхээр ирхэд Чингис хаан буудалд их гардаг. Ийм байхад гадаад худалдааг хөнгөвчлөх талаар ярих нь өрөөсгөл юм. Үнэхээр гадаад худалдааг хөнгөвчлөх хүсэл зорилго байгаа бол гаалиас эхлэх хэрэгтэй. Төлсөн татвар нь нөгөө шилэн болж харагдахаас эхлэх ёстой гэж иргэн хүний хувьд бодож байна.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    Хилийн цэрэг,тагнуул,гаалийн ажилд Шүүх,прокурорынхон хөндлөнгөөс бүү оролц,илрүүлж гарсан хэрэг зөрчил дээр нь ажилладаг юм байгаа биз.Олгиархууд та нарын гар хөл болж хууль бусаар орж гарч байгаа этгээдүүдийг хил зөрчигчдийг зорчигч юм гээд оруулаад гаргаад байх болж байна уу,Тэгвэл Монгол улсын дархан хил,Монголын нүд гэж байгаад яах юм.Хил хэл байхгүй болчихвол яана монголчууд минь
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    Манай улс чинь дархан хилтэй Дархан хилээр маанд даварсан хулгайч луйварчид,хууль журам зөрчигчид давах учиргүй.Монголын хууль журмыг мөрдөөгүй иргэдийг хил зөрчигч гэхгүй зорчигчоо та морил гэх болж байна уу,Хил гаалийнхны харилцааны соёлд асуудал бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Хориг тавих юмандаа хориг тавих л хэрэгтэй,нээлттэй Монгол гээд хил зорчигчдод энгэрээ задгай тавих болж байна уу Ерөнхий сайдаа Хил задгайрч болохгүй
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.23)
    манай аль ч хил дээр эх орон нэгтнүүдээсээ тээршаасан байдлаар дээрэлхсэн байдлаар харилцдаг монголын өөрийн хил гаалйинхан энэ байдалд монголчууд нь дасаад бүр даамжраад өөрсдийгөө ямар нэг буруу юм ийсэн гэмтэй мэтээр өөрийн эрхгүй боддог ш дээ Хамгийн муухай доромжийг монгол хүмүүс өөрийн ба гадаадын хил дээр амсдаг гэхэд нэг их үнэнээс хэтийхгүй дээ
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    11 цаг 9 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    15 цаг 10 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    16 цаг 34 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    18 цаг 6 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    18 цаг 53 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    19 цаг 9 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    19 цаг 16 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    19 цаг 34 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 4 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    20 цаг 45 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    21 цаг 8 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    21 цаг 9 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    21 цаг 12 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    21 цаг 55 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 2 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    22 цаг 8 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    22 цаг 56 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    23 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    23 цаг 43 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК