Өчигдөр Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж Засаг дарга С.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хуралдааны эхэнд “Зохион байгуулалтын тухай” асуудлыг Монгол ардын намын бүлгийн дарга С.Мөнгөнбат танилцуулж, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.Энхболд мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр Засаг дарга С.Ганбатыг огцруулах тухай хэлэлцэж төлөөлөгчдийн олонхи нь дэмжиснээр засаг даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

