Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Өрийн хэмжээг 290 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

2015-3-19
0
ЖИРГЭХ

01ab76516e510d08bigСангийн сайд Ж.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-300 сая  долларын бондыг Төрийн банк гаргахаар болсон гэсэн. Энэ засгийн газрын өрийн хэмжээнд яаж нөлөөлөх вэ?


-Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр, улсын өр гэдэг ойлголттой болсон. Төрийн банк бол орон нутгийн   компани. Төрийн банкны авч байгаа өр бол Засгийн газрын өрд хамаарахгүй. Тэгэхээр өрийн тааз буюу 58.3 хувьд хамаарахгүй.

-Тавантолгой төслийг урагшлуулах ажил ямар шатанд явна вэ?


-Томоохон орд газруудыг ашиглах ёстой гэдэг байр суурин дээр Засгийн газар, УИХ нэгдсэн. Тавантолгой  төсөл дээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр  бүх талын тохиролцоонууд хийгээд Монгол Улсын эрх ашигт нийцсэн байвал энэ төсөл цаашаа явна.

-Татварын хуулиуд яаж өөрчлөгдөх вэ. Жишээ нь жижиг, том компани удирддаг хүмүүст хүн амын орлогын албан татварын өөрчлөлт, иргэдэд хотын татвар ямар байх нь хамгийн сонин байгаа?

-Татвар нэмэгдэхгүй. Гэхдээ бууруулахгүй. Бизнес эрхлэгчид татварын хэмжээг бууруулах саналаа өгч байгаа ч бид олон улсын  чиг баримжааг дагана.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар эдийн засагт ирэх эерэг нөлөөг яаж харж байна вэ?

-Монгол Улсад далд эдийн засаг их байна гэж яриад байгаа. Энэ утгаараа эдийн засгийн өршөөл үзүүлэх нь үр дүнгээ өгнө. Нөгөө талаас бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг  өргөн барьсан байгаа ч урамшууллын системийг нэмж оруулахаар ажлын хэсэг байгуулаад байна. Хэд хэдэн улс орны туршлагыг судалж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл дээр энэ асуудлыг ярилцсан. Энэ үеэр урамшууллын системийг зөв зүйтэй ажил гэж дүгнээд байгаа.  Ерөнхий сайдын хувьд хүндрэлээс гагах ажлыг бүгдийг хийнэ гэж үзэхгүй байгаа. Харин эрдэмтэн судлаачдынхаа байр суурь, саналыг сонсч байна. Эдийн  засгийн хүндрэлийг даван туулах төсөл мөрөөдлийн жагсаалт  болгохгүйн төлөө  ажиллаж байна.

-Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк манай улсад  муу гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байна.  Гадаад нэр хүндээ өсгөх боломж харагдаж байна уу?


-Мэдээж гадны  байгууллагууд бидэнд муу  гэсэн үнэлэлт өгч байна. Үзүүлэлт дандаа буурч байна.  Цаашдаа гадаад нэр хүндээ өсгөх тал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Эхний хэсэг нь эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр юм. Бид  Олон улсын валютын сангаас өсгөн зөвлөмжийн дагуу саяын хөтөлбөрөө баталлаа.

-Засгийн газар өр нэмж авах боломж байгаа юу. Хэрэв нэмж авах боломж байгаа бол хэдий хэмжээний дүн яригдах вэ?

-Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн. Одоо Монголбанкийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргахаар яриа хэлцлийг Ажлын хэсгийн түвшинд хийсэн. Удахгүй  Засгийн газраас шийдвэр гарна. Ингэснээр өрийн  хэмжээ нэмэгдэх нөхцөл үүснэ. 290 тэрбум төгрөгөөр өрийн хэмжээ нэмэгдэнэ. Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр гэж үзээд компанийн тухай хуулиар орон нутгийн болон төрийн өмчит компаниуд дүрмийн сангийнхаа  хүрээнд хариуцлагаа хүлээх хуультай. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн компаниудыг Засгийн газрын өрөөс гаргасан. ингэснээр 450 орчим сая ам.долларын орон зай үүсч  байгаа. 450 сая долларыг урт хугацаатай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зарцуулахаар ярьж байна. Гол нь өнөөдрийн тооцооллоор үлдэж байгаа орон зайны 70-80 хувь нь шинэ нисэх буудлын Японоос авч байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зарцуулагдах дүр зураг байгаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд  хэдий хэмжээний валютын урсгал бий болно гэсэн тооцоо байгаа вэ?

-Нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа. Боловсруулахдаа биелдэггүй мөрөөдлийн жагсаалт гаргах хэрэггүй. Харин биелэх боломжтой төлөвлөгөө гаргаад түүнийгээ хариуцсан яамд нь араас нь явах хэрэгтэй. Өнөөдрийн  түвшинд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэлэх боломжгүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нарийвчилсан төлөвлөгөөгөө батална. Энэ  үед нь эргээд мэдээлэл өгч болно.

-Хөрөнгийн биржийн удирдлагыг  солих асуудал яригдаж байгаа юу?

- Одоогийн удирдлага нь ажлаа хийж байгаа. Миний зүгээс  гаргасан ямар нэг шийдвэр байхгүй.

-Засгийн газрын  ойрын хугацаанд  хийхээр төлөвлөсөн ямар ажил  байна?

-Бидний санааг төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум доллар, төсвийн 1.2 их наяд төгрөгийн алдагдал хамгийн их санаа зовоож байна. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг  хоёуланг нь бууруулах,  төлбөрийн тэнцлийн алдагдлыг балансжуулахад анхаарал хандуулж байна. Засгийн газрын хувьд 3 их наяд төгрөгийг дотоод бондоосоо хэрэглэчихсэн байж байна.Энэ 3 их наяд төгрөг нийт арилжааны банкуудад эргэлдэж байгаа зээлийн 25 хувь. Засгийн газар нь эдийн засаг руугаа орох мөнгөнөөсөө 25 хувийг татаж авчихаад эдийн  засгаа тэлнэ, өргөжүүлнэ гэж ярихад хүнд. Тэгэхээр нэг талдаа  төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал гэх хоёр том  тоог бууруулах чиглэлд бодлогын арга хэмжээ зохион байгуулах ёстой. Төсвийн алдагдлыг  гадны санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулъя гэж байгаа. Нөгөө талаас валют Монгол Улс руу орж ирж байгаа гэдэг утгаараа төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах боломжтой. Төсвийн нийт алдагдал 3 их наяд. Гурван их наяд төгрөгийн дотоод бондынхоо  ядаж 50 хувь буюу 1.5 буюу 800 сая долларыг эдийн засагтаа оруулахаар  гадны санхүүгийн байгууллагад хандаж байна. Энэ нь авч хэрэгжүүлэх гэж байгаа эхний алхам. Манай улс импорт голлосон  учраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • НУТГЫН УНАГА (203.194.118.50)
    НОЁН УУЛЫГ ЗАРЖ БАЙГАА ГОЛ ХҮН НЬ ЭНЭ ХҮН ШҮҮ ДЭЭ
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Өрөөс гарахад толгойгоо сайн ажиллуулна гэж сайд болсон байлгүй дээ. хө.
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.163)
    selengiin aihtar sangiin said uls orniig uud ni tatah gej said boloo biz dee, odoo mongol uls hachin hugjinuu haraarai
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • dddd (150.129.142.212)
    Элбэгдоржийн найз болох Пайнтер гэх эмнэлгийн доголдлоор дагнасан хуулин фирмийн эзэнд өгсөн 17.5 тэр бум төгрөг.
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    УИХ-аас гадуур бонд төсөл тендерийн мөнгөөр завшсан Алтанхуяг,Дэнзэн,Гансүх нарын олон тэрбум төгрөг болон бас бус сайд дарга нар,Оюутолгойн татвараас орж ирэх байсан 130 мянган доллар,Ерөнхийлөгч Элбэгдоржийн буянаар өршөөгдсөн Каплагаас авах байсан 36 тэрбум доллар,Монгол банкны ерөнхийлөгч Золжаргалын Ажилтан хэлтэсийн дарга нартаа буцалтгүй гэж шагнаж олгосон тэр олон тэрбум төгрөгийг буцааж төлүүлээд авах юм болж ч Эдийн засгийн хүндрэлгүй эх орондоо бид чинь боломжоороо амьдрах байлаа Сангийн сайд минь.АТГ,Шүүхэд өгч дээрх мөнгөнүүдээ аваач,хууль л гууль болчихоогүй бол буцааж төлүүлж аваач аваач,юуны чинь өр тавих гэж
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
    • Элбэгдоржийн найз болох Пайнтер гэх эмнэлгийн доголдлоор дагнасан хуулин фирмийн эзэнд өгсөн 17.5 тэр бум төгрөг.
      2015 оны 03 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    11 цаг 9 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    15 цаг 10 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    16 цаг 33 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    18 цаг 6 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    18 цаг 52 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    19 цаг 8 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    19 цаг 15 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    19 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 3 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    20 цаг 44 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    21 цаг 7 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    21 цаг 8 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    21 цаг 11 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    21 цаг 54 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 2 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    22 цаг 8 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    22 цаг 56 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    23 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    23 цаг 42 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК