Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

2015-3-19
0
ЖИРГЭХ

DSC_9013Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна.

2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Ням гараг

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток уулзалтын эхэнд, Эрхэмсэг ноён З.Энхболд та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байна. Манай хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Өнөөдөр Ханновер хотноо нээлтээ хийх гэж “CEBIT” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажлыг хариуцахын зэрэгцээ цаашид цар хүрээг улам өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Дэлхий даяар алдартай үзэсгэлэн яармагт тооцогддог “CEBIT” үзэсгэлэнд энэ жил 70 гаруй орны 3300 компани оролцоно. Энэхүү үзэсгэлэн нь соёл боловсрол гээд бүх салбарт ач холбогдолтой арга хэмжээ хэмээн онцлов. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, ХБНГУ-ын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотоос айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна. ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш орны нэг. “Себит” Олон улсын мэдээллийн технологийн томоохон үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно. Олон улсын болон дотоодын олон арван үзэсгэлэнг зохион байгуулдаг гол төвийн нэг болох Ханновер хотод зочилж буйдаа баяртай байна. Монгол Улс саяхан Берлин хотод болсон “ИТБ-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцсон гээд, цаашид хоёр орны олон талт харилцаа тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их буйг онцлон тэмдэглэлээ.

Штефан Вайл: Ардчиллыг хөгжүүлэх амаргүй давааг тэмүүлэлтэй зорилгоороо даван туулсан Монголын ард түмэнд баяр хүргэх нь зүйтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайлтай уулзалт хийв.

Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайл уулзалтын эхэнд, “СЕВIT” мэдээлэл технологийн үзэсгэлэнг ХБНГУ зохион байгуулснаар манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэгийг хэлэх нь зүйтэй. Доод Саксон муж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ ХБНГУ-д нэгд, харин газар нутгийн хэмжээгээрээ хоёрт, хүн амаараа дөрөвт ордог. Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэхэд гаргасан ололт амжилтыг ХБНГУ өндрөөр үнэлдэг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Тогтвортой ардчилсан нийгмийг эх орондоо цогцлуулна гэдэг бол амаргүй даваа. Энэхүү хэцүү давааг тэмүүлэлтэй зорилгынхоо ачаар даван туулж чадсан та бүхэнд баяр хүргэмээр байна. Мөн УИХ-ын дарга таны айлчлалын бүрэлдэхүүнд орсон гишүүд бүх намын төлөөллөөс бүрдсэн нь үнэхээр ардчилсан ёсонд нийцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийвэл бид энэхүү тэнцвэртэй зарчмыг баримтлах болно гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Европ дахь манай улсын гол түнш бөгөөд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй Монгол, Германы харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж байна. Бид ХБНГУ-тай зөвхөн ардчилсан нийгэмд шилжсэн хугацаанд бус харин түүнээс өмнө манай хоёр улс идэвхтэй харилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн түүх бий. Түүхээс харвал, 1920 оноос эхлэн ХБНГУ-д олон залуусыг сургаж дээд боловсрол эзэмшүүлж байсан гэдгийг онцлов.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ.

Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр. Даваа гараг

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцуулав. Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй болохыг танилцуулан, Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг хүссэн юм.

Мөн тэрээр, УИХ-ын дарга З.Энхболд Доод Саксон муж улсын Ерөнхий Сайд Штефан Майлтай уулзах үеэрээ зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбар тэр дундаа хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга “CeBIT-2015” үзэсгэлэн болон "Фольксваген" машины үйлдвэртэй танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав. “Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов Улсын Их Хурлын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа, “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр өдөрт 750 ширхэг Фольксваген T-5 загварын микроавтобусыг үйлдвэрлэдэг бөгөөд тус машиныг хэрхэн үйлдвэрлэдэг тухай процессыг шат дамжлаг бүрээр танилцууллаа. Энэхүү Фольксвагены микроавтобусыг нэг жилд ажлын 220 хоногт тасралтгүй үйлдвэрлэдэг байна.

DSC_90132015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр. Мягмар гараг

Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхав

Монгол Улсын Их Хурлын даргад ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел бараалхав.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел уулзалтын эхэнд "Хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байна. Монгол-Германы хамтарсан Технологийн Их сургууль танай улсад байгуулагдсан байна. Ашигт малтмалын салбарт хамтарч байгаа хоёр орны харилцаанд аль аль талын ашиг сонирхлыг харгалзсан хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Таны туйлын шахуу хөтөлбөрийн нэг бага хэсэг нь миний уулзалт болж байгаа бөгөөд танай улстай хамтран ажиллах, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх чин хүсэлтэй байдгаа илэрхийлье" гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Монгол Улсын гадаад бодлогод ХБНГУ онцгой байр суурийг эзэлдэг. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Герман улс тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Ашигт малтмалын хэлэлцээрийн дагуу байгуулсан ажлын хэсэг, эдийн засгийн хороо зэрэг механизмууд нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад чухал юм. Таны хэлсэнчлэн ашигт малтмалыг боловсруулж гаргах нь манай Засгийн газрын гол зорилт байгаа" гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, таны айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэх, нэгэнт тогтсон хамтын ажиллагааг дүгнэх боломж олгож байна. ХБНГУ-д болсон “IBT” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ач холбогдолтой байлаа. Миний бие Монгол Улсад 10 гаруй жилийн өмнө айлчилж байсан. Манай хоёр орны парламентын түвшний айлчлал их байдаг нь хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсээр байна гэдгийг онцлов. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уулзалтын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийллээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав.

Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 УИХ-ын дарга З.Энхболд Конрад- Аденауэрын санд зочлон, Ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грунд үг хэлж арга хэмжээг албан ёсоор нээсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. УИХ-ын дарга З.Энхболд Конрад- Аденауэрын санд илтгэл тавьсны дараа ХБНГУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр. Лхагва гараг

УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн бараалхав.

Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Штайнлайн, УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж буйд баяр хүргээд уулзах боломж гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд, "Саяхан ХБНГУ-д зохион байгуулагдсан “ITB-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв. Хоёр орны хоорондын өндөр дээд түвшний улс төрийн харилцаанаас үүдэлтэйгээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн агуулгатайгаар хөгжүүлэх шаардлага байна. Хоёр улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын зорчих тэр дундаа визний асуудал чухалд тооцогддог. Өнөөдрийн байдлаар дипломат паспорттай иргэд ХБНГУ руу визгүй зорчиж байгаа. Цаашид албан паспортоор ХБНГУ руу визгүй зорчих асуудлыг шийдвэрлэж, энэхүү ажлыг одоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна" гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав

ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (183.81.171.135)
    баянсайхан гээд энэ хятад хүүхний нас барсан нөхөр нь энэ перлетийг анх удаа бүтээх талаар технологи боловсруулж тооцоолж гаргасан хүн шүү дээ бид бурхан болоочийн найзууд энэ тухай дэндүү мэднэ дээ энэ шуналын тулам болсон хулгайч хятад авгай арай дэндүү юм аа төр засгийг хуураад лайхансүрэнтэй хуйвалдаад ичиж үхээч төрийн шагналаа буцааж өгөөч
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    11 цаг 9 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    15 цаг 10 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    16 цаг 33 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    18 цаг 6 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    18 цаг 52 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    19 цаг 8 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    19 цаг 15 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    19 цаг 34 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    20 цаг 3 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    20 цаг 44 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    21 цаг 7 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    21 цаг 8 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    21 цаг 11 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    21 цаг 54 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    22 цаг 2 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    22 цаг 8 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    22 цаг 56 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    23 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    23 цаг 42 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК