Засгийн газар ээлжит хуралдаанаа энэ сарын 23-нд буюу ирэх даваа гаригт 16.00 цагт хийхээр төлөвлөөд байна. Тус хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бол дараах 10 асуудалтай танилцах аж.
Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм байна. Дээрх хуулийг шинэчлэн боловсруулахдаа жижиг дунд үйлдвэрийг бичил, жижиг, дунд хэмээн ангилахаар болсон. Энэ нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг бичил бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь мэргэшсэн ажилтантай, тоног төхөөрөмжтэй, илүү үйлдвэржсэн үйлдвэрүүд хамаарагдаж байхаар тусгаад байгаа. Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан нэр бүхий гурван ч хуулийн төслийг хэлэлцэнэ.

