“Гэрлэх ёслолын ордон”-г “ашиггүй ажиллалаа” гэсэн шалтгаанаар хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлээд байсан.
1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ байгууллага нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ газрыг өмчлөхийг олон хүн дэмжихгүй байгаа талаар манай сайт мэдээлж байсан. Энэ тухай өчигдөр НИТХ-аар хэлэлцсэн бөгөөд “Барилгын газарт шунан улмаар нурааж дахин өндөр барилга бариулах атгаг санаа байж магад, ганц жил ашиггүй ажиллаа гээд шууд хувьчилна гэх санал оруулж ирж байгааг гайхаж байна” хэмээн зарим гишүүд саналаа хэлжээ.
Улмаар энэ талаар бидэнд шуурхай мэдээ ирлээ. Тодруулбал, Гэрлэх ёслолын ордон хувьчлалаас хасагдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар яг одоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14-р хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж байна. Ххэлэлцүүлэгээр Гэрлэх ёслолын ордон хувьчлагдах жагсаалтаас хасагдлаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)